Архины хордлогоор нас барагсдын дийлэнх нь эрчүүд байна

148755077658aa3938be550Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар манай улсын хүн амын 13.6 хувь нь архинд донтох эмгэгтэй, эрэгтэйчүүдийн 39.0 хувь, эмэгтэйчүүдийн 5.0 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг болохыг тогтоожээ. 2015 онд архины хордлого ослын шалтгаант нас баралтын 48 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 5.5, хөлдөлт болон осгож нас барсан хүмүүс осол гэмтлийн нас баралтын 10.5 хувь байгаа нь өмнөх оноос 0.2 хувиар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн жил гэхэд архи болон метилийн спиртэнд хордож 10 гаруй хүн нас барсан мэдээлэл байгаа юм. Архины хордлогоор нас барсан иргэдийн 76 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа юм. Сэтгэц идэвхт эм, бодисын шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгүүдийн 98.3 хувь нь архины шалтгаантай холбоотой байна. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны “Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 224 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор энэ сарын 16-28-нийг хүртэл нийслэлийн хэмжээнд “Архидан согтуурахаас сэргийлэх өдрүүд”-ийг зохион байгуулж эхэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих