АНУ өөрсдийн байр суурин дээр баттай зогсоно

USA_10725052664201704170128АНУ-ын Тэнгисийн цэргийн флот Солонгосын хойгт төвлөрч, цохилт өгөхөөр бэлтгэж байгаа. Харин Умардын зүгээс энэ асуудалд сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг анхааруулсан. Энгийн нүдээр харахад Нэгдсэн улсын буруу мэт боловч хоёр том гүрэн хоёулаа буруутай.

Зэвсэглэлээр хөөцөлдсөн хүйтэн дайн 1989 онд төгссөн гэдэг боловч, үнэндээ далд хэлбэрээр эрчимтэй хөгжсөөр өнөөдрийн нөхцөл байдаг үүссэн.

Энэ нь АНУ, ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Турк, Япон, Энэхтэг, Герман, Франц зэрэг орнууд зэвсгийн тоогоо улам нэмсээр байна.

Өчигдөр “CNN” агентлаг нэгэн мэдээ дамжуулсан. Алдарт удирдагч агсан Ким Ир Сены 105 жилийн ойн баярын үеэр Умардын арми пуужингуудаараа жагсаал хийсэн. Энэ нь зэвсэгийн хүчирхэг байдлаа гайхуулж байгаагаас гадна өмнө нь хэзээ ч харагдаж байгаагүй хоёр тив алгасагч залуурт пуужин гарч ирсэн байна.

Тэд зургаан удаа пуужин харваж, туршилт хийсэн. Ил харагдсан туршилт нь энэ боловч цаана нь хичнээн удаа туршилт хийсэн нь мэдэгдэхгүй.

Энэ үйлдэл нь АНУ цохилт өгөх том шалтаг болсон нь мэдээж. АНУ бүх мэдээллийг баттай болгосны дараа НҮБ-ын Аюулгүй зөвлөлд хандаж мэдэгдэл хийнэ гэдгээ уламжилжээ. Хойд Солонгос НҮБ-ын гишүүн бус орон. Мөн цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй, ямар ч зориулалтаар ашиглана гэдгээ мэдэгдсэн. Энэ нь олон улсад дайн хэзээ ч эхэлж магадгүй гэдгийг сануулж байгаа учир АНУ битүүхэн айдастай сууж байсан.

Гэтэл БНХАУ тэнгисийн шумбагч онгоцоо далайд гаргасан нь олон улсад, тэр дундаа АНУ-д илүү аюул учруулж байна. Вашингтон дээрх бүх үйл явдлыг сайн мэдэж байгаа ч НҮБ-д найдаж байгаагаа илэрхийлсэн. Харин Азийн хоёр хүчирхэг улс зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлаа зогсоохгүй бол Нэгдсэн улс ч мөн адил цэрэг армийн тоогоо олон улсын тогтоосон хэмжээнээс нэмнэ гэдгээ хэлсэн юм.

Нийтлэлч М.Золбаатар

 


URL:

Сэтгэгдэл бичих