НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны дүү сэлэм эргүүлж танхайрав /бичлэг/

10ddb63d7efe7460bd0c0e9a35964663eНИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “ VIP security” хэмээх хамгаалалтын албыг үүсгэн байгуулж байсан түүхтэй. Улс төрд орсон болохоор хувийн бизнесээ өөрийн төрсөн дүү  С.Бямбацогтод шилжүүлэн өгсөн байдаг.  Гэвч сайн ахын далбаан доор дүү нь буруу аархаж,  бусдад уурласан уураа баарны хамгаалагч нарыг зодож, тэр ч бүү хэл сэлэм гаргаж ирэн хагалж эвдэх боломжтой бүхнийг эвдэж танхайрсан байна.

Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү Самданнямын Бямбацогт 2017.11.11-12-нд шилжих шөнө  ДК дугаартай машин хөлөглөн нэгэн баарны гадаа ирсэн даруйдаа үгийн зөрүүгүй хамгаалагч нарыг зодож байгаа юм. Ингэхдээ тэрбээр ганцаараа бус бүлэглэн буюу өөрийнх нь сууж явснаас гадна хоёр машин дүүрэн хүнтэй ирж багагүй үймээн дэгдээж байгааг бичлэгээс үзнэ үү.

Гурван машин дүүрэн 10 гаруй залуус гэнэт ирж үймээн дэгдээж байх үед ойр орчимд нь байсан хүмүүс болон баарны ажилчид цагдаад дуудлага өгсөн. Гэвч С.Бямбацогтоор ахлуулсан бүлэг танхай этгээдүүд цагдаа ирэхээс өмнө бөөндөө зугтсан бөгөөд зугтахаасаа өмнө сэлэм хуйнаас нь гарган хүний амь нас, эрүүл мэндэд халдахаар заналхийлж, хагалж, эвдэлж болох бүхнийг сүйтгэж байгааг бичлэгээс харж болно.

Бусдын биед халдаж байгаа энэ эрхэм уг нь өөрийн цахим хуудсандаа хүчирхийллийн эсрэг байхыг уриалсан, урлаг соёлын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог нэгэн  байгаа юм. Гэвч цахим орчинд гэгээрсэн нэгэн үнэн хэрэгтээ танхай этгээд болохыг дээрх бичлэг баталж байна.

Ах нь хууль дүрэм, шударга ёс ярьж НИТХ-д суудаг. Дүү нь хамгаалалтын алба, хороололд хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллуулан хоёр биенээ хувийн болон хувьсгалын журмаар хамгаалж шударга бусаар мөнгө олдог бололтой юм. Өөрөөр хэлбэл мөрийтэй тоглоомын газруудтай цагдаа нар тэмцсээр байхад хэн нэгэн эрхтэн, дархтан өмгөөлсөөр байдаг болохоор, тэр хүн нь  НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун байх магадлалтай болохоор буруу аархдаг байх… Тийм болоод л өнөөдрийг хүртэл С.Бямбацогтын ажиллуулдаг хууль бус мөрийтэй тоглоомын газар ажилласаар байгаа бизээ. Харин ахын нөмөр нөөлөгт дүү нь эрдэн сэлэм эргүүлэн хуучны арга барилаар хүн дарамталж, хөлжин ахыгаа санхүүгээр ивээн тэтгэдэг байх магадлалтай гэсэн харыг эрхгүй төрүүлж байна.

Өөрөөр хэлбэл 3,4-р хорооллын Өргөө кино театр орчимд хууль бус мөрийтэй тоглоомын газар ажилуулдаг гэх бөгөөд

Тэгвэл С.Бямбацогтын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулиар дараах хариуцлагыг хүлээнэ гэдгийг хуульч тайлбарлаж байна. Тодруулбал, зодуулсан хүний гэмтлийн зэргээс шалтгаалан зүйлчлэл нь өөр байх гэнэ.

11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

13.5 дугаар зүйл.Заналхийлэх

2.1.бүлэглэж;

2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байгаа юм.

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас прокурорын хяналттайгаар шалгах болно. Хэрэгт НИТХ-ын төлөөлөгч ах нь нөлөөлөхгүй, цагдаа нар хэн нэгний нөлөөд автахгүй бол хэргийг үнэн зөвөөр шалгана гэдэгт найдаж байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

dorgio.mn


URL:

Нэр: иргэн Огноо: 13 November 2017

Аюултай нөхөр байна даа шоронд л байх хэрэгтэй дээ ийм нөхдүүд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.