Аглуу эхнэрээ Нарансолонготой андуурав

МУГЖ И.Одончимэг уран бүтээлээсээ завсарлага авсанаар “Х-Түц” продакшныхан хоорондын протенёруудаа солих болсон. Тиймээс ихэнхдээ Одноо гавъяаттай протенёрлодог байсан МУГЖ Баттулга буюу Аглуу сүүлийн үед Нарансолонготой хамтрах болжээ. Түүний хувьд Нарансолонго чамгүй сайн хамтрагч бололтой. Тайзан дээр байхдаа Нарансолонгийн нэрийг байнга шахуу хэлдэг тэрээр өчигдөр болсон Мотив хамтлагийн “Цасан бороо” тоглолтон дээр  эхнэрээ Нарансолонгоо гэж дуудан “азаартав”. Учир нь тэд Мотивын фэнүүдэд зориулан ээжийн тухай хошин үзүүлбэр үзүүлсэн бөгөөд өмнө нь яг энэ үзүүлбэрт Нарансолонго тоглодог байсан ажээ. Харин өчигдөр түүний оронд Аглуугийн эхнэр Оюунаа тоглосон бөгөөд хуучин протенёртоо “дэндүү дассан” тэрээр ийнхүү эхнэрээ андууран дуудсан нь үзэгчдийг хөгжөөгөөд авсан.
В.Маша www.uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих