Авъяаслаг Монголчууд шоуны алдаанаас болж “Beatbox Ray“ хасагдав уу

g5aaq“Mongol Hd” телевиз гурав дахь жилдээ зохион байгуулан үзэгчдэд хүргэж буй “Авьяаслаг Монголчууд” шоуны хагас шигшээ шатны хамгийн сүүлчийн үзүүлбэрүүд өчигдөр үзэгчдийн хүртээл болсон. Финалын шатанд оролцох эрхийг оролцогч Б.Жавхлантөгс, Н.Амаржин нар авсан бөгөөд “Алтан баззер”-ын эзэд харамсалтайгаар нэвтрүүлгийг орхилоо.

Шүүгчдийн шатны шалгаруулалтад үзэгчид болон шүүгчдийг “Хөвсгөл”-д аваачин гайхамшгийг мэдрүүлж чадсан бийтбоксчин Рей энэ удаад үзэгчдийг “Далайн гүн”-рүү аялуулсан. Усан дотор үзүүлбэр үзүүлэх, тэр тусмаа бийтбокс хийнэ гэдэг багагүй зориг, мөн золиос шаардсан ажил байжээ. Учир нь тэрээр үзүүлбэрээ бэлдэж байх явцдаа зүүн чихээ гэмтээн сонсголгүй болсон гэнэ. Эмчилгээ нь бүрэн дуусаагүй байсан түүнийг эмч нар чихэндээ ус хүргэж болохгүйг сануулж байсан ч тэрээр үзэгчдийг “Далайн гүн”-рүү аялуулах  хүсэлдээ хөтлөгдөн үзүүлбэрээ үзүүлсэн нь энэ аж.

Авъяаслаг Монголчууд шоуны алдаанаас болж “Beatbox Ray“ хасагдав уу Arslan.mn

Харамсалтай нь техникийн саатлаас үүдэн бэлдэж байсан үзүүлбэрээ бүрэн төгс үзэгчдэд хүргэж чадаагүй түүнийг олон нийт шилдэг найман оролцогчдын нэгд, тэр ч бүү хэл энэ удаагийн шоуны ялагчаар нэрлэж байсан цаг саяхан. Учир нь тэрээр орчин үеийн хөгжмийн урсгалыг Монголын үндэсний үнэт өв болох хөөмийтэй хослуулан цоо шинэ урсгал болох ”Хөөмийбийт”-ийг бий болгосон бөгөөд усан дотор зургаан төрлийн дуу авиа гаргаж далайн гүн дэх мэдрэмжийг үзэгчдэд хүргэсэн байна.

Авъяаслаг Монголчууд шоуны алдаанаас болж “Beatbox Ray“ хасагдав уу Image may contain: 1 person, tree and outdoorАвъяаслаг Монголчууд шоуны алдаанаас болж “Beatbox Ray“ хасагдав уу Image may contain: 1 person, tree and outdoorАвъяаслаг Монголчууд шоуны алдаанаас болж “Beatbox Ray“ хасагдав уу Arslan.mn

Хагас шигшээ шатны тоглолтын үеэр техникийн алдаа гарч зрителиэс үзэж байсан үзэгчид болон шүүгчдэд дуу нь тод сонсогдохгүй байсныг тус шоуг амьдаар нь үзэж байсан үзэгчид онцолсон байх бөгөөд арын дэлгэц дээр гарах ёстой байсан далайн амьтад ч мөн үзэгчдэд хүрч чадаагүй гэнэ. Тэрээр ийнхүү дэлхий дээр анх удаа усан дотор “Хөөмийбийт” хийсэн хүнээр тодорч түүх бүтээсэн ажээ.

Авъяаслаг Монголчууд шоуны алдаанаас болж “Beatbox Ray“ хасагдав уу Arslan.mn

Ямартай ч бийтбоксчин Рейгийн хувьд тус шоунд зориулан бэлдсэн үзүүлбэрээ бүрэн төгс гаргаж чадаагүй улмаас нэвтрүүлэг дэх аялалаа энд хүрээд өндөрлүүлж байна. Дараагийн удаад үзэгчид түүний илүү өндөр төвшний үзүүлбэрийг, илүү том тайзнаас харах нь дамжиггүй биз ээ.

Авъяаслаг Монголчууд шоуны алдаанаас болж “Beatbox Ray“ хасагдав уу Arslan.mn

Эх сурвалж: zaluu.com

URL:

Сэтгэгдэл бичих