КFС-д хийсэн Мэргэжлийн хяналтын шалгалтын дүн эцсийн байдлаар гарчээ

submenu_20041_web_thumbKFC сүлжээний Зайсан салбарт хоол идсэн иргэд хордлого авч 37 ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Өвчтнүүдээс цусан суулгын нян илэрсэн гэдгийг урьдчилсан байдлаар мэдээллэсэн.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас KFC-ийн Зайсан дахь салбарт нарийвчилсан хяналт шалгалтыг хийхээс гадна бусад 11 салбарт урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн гэж байгаа юм. Хяналт шалгалтын дүгнэлт өнгөрсөн долоо хоногт эцэслэн гарна гэж байв.

Одоогоор хяналт шалгалтын дүгнэлтийг хэзээ танилцуулах талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Энэ талаар “НМХГ-аас KFC сүлжээний Зайсан салбарт хийсэн хяналт шалгалтын дүн эцсийн байдлаар гарсан. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас прокурорын зөвшөөрлөөр шалгалтын хариуг мэдээлнэ” гэжээ.

KFC сүлжээ хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордсон асуудал үүсээд сарын хугацаа өнгөрч байхад хүртэл тус хоолны газарт хийсэн хяналт шалгалтын дүнг мэргэжлийн хяналтын байгууллагаас танилцуулахгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Ямартай ч KFC-д Зөрчлийн тухай хуулиар есөн сая төгрөгийн торгууль оногдуулахаар байгаа аж. Түүнчлэн хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна

Эх сурвалж: medee.mn

URL:

Сэтгэгдэл бичих