Гэрчилгээгүй худаг хлоридтой ундны ус түгээж байжээ

Нийслэл болон сум суурин газрын хүн амын ундны усанд мэргэжлийн хяналтын газраас явуулжээ.

Шалгалтаар ундны усны 888 худгийн эрүүл ахуйн төлөв байдалд үнэлгээ хийж, нийслэл болон 300 сумын ундны уснаас 1127 дээж авч, МХЕГ- ын Нэгдсэн төв лабораторид химийн, аймгуудын МХГ-ын лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулан үнэлгээ өгчээ.

Шинжилгээнд хамрагдсан Архангай, Баян-Өлгий, Дархан, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Увс, Дорнод аймгийн ихэнх худаг гэрчилгээгүй байсан ба олонхи нь гэр хороолол, малын хашаа хороо, жорлон, муу ус, хогийн цэг, ШТС, ногооны талбайн ойролцоо байдаг нь тогтоогдсон байна.

Мөн сумдын ундны усны чанар, аюулгүй байдалд хийсэн химийн шинжилгээний дүнгээр 12 сумын ус хатуулаг, 30 сумынх магни, 50 сумынх төмөр, хоёр сумын ус хлоридын агууламж стандартын шаардлага хангаагүй байна.

Сумдын ундны усны эх үүсвэрийн худгуудын 35.1 хувь нь техникийн үзүүлэлтийг илэрхийлсэн гэрчилгээгүй байгаагаас стандартын шаардлага хангахгүй худгийн усанд ус зөөлрүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмж тавих боломжгүй байжээ. Мөн хоёр худгийг бүр, 20 худгийг түр үйл ажиллагааг нь зогсоож, таван сая төгрөгийн торгууль ногдуулах арга хэмжээ авчээ. Хөдөөгийн хүн ам, хөдөө аж ахуйн зориулалтаар гаргасан ундны ус нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, шинжилгээ баталгаажилтгүй, өвлийн улиралд усны хомсдолд орж буйгаас шалтгаалах өвчин эмгэгт өртөх эрсдэлтэй нь тогтоогдсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих