АН: Ерөнхийлөгчийн УИХ-ыг өөрөө тарах уриалгыг дэмжиж байгаа

5ceb3cbe724e8 712-15374206969f8fe72f7bfd06a6f74e8f3e6f0df060

АН-ын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Судалгааны байгууллагуудын үр дүнгээр УИХ тарах асуудлаар судалгаанд оролцогчдын 70 хувь “боломж нь хумигдсан” гэж дүгнэжээ. УИХ-ын гишүүд  ЖДҮХС-гаас зээл авсан, “60 тэрбум”,  концессийн асуудал зэрэгт холбогдсон ч хариуцлага хүлээхгүй хуульгүй мэт аашилж байна.

Засгийн газрын тэргүүн анх амласан амлалтаасаа эсрэгээр үйл ажиллагаа нь явагдаж байгаа. Мах, шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн савлагаа зэрэг иргэдийн халаасыг хоосолж байна. Хулгай, авлига даамжирч, 10 сая авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1,2 сая еврогийн авлигатай холбогдсон сайдын асуудал гарч ирлээ. Тиймээс АН Засгийн газар огцрох ёстой гэж үзэж байгаа.

Ерөнхийлөгч УИХ-ыг өөрөө тараах нь зүйтэй гэсэн уриалгыг АН дэмжиж байгаа. Энэ байр сууриа дахин нотолсон мэдэгдэл хүргүүлж байна гэлээ.

АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгаланд мэдэгдэл хүргүүлжээ. “УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсантай холбогдуулан хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэхээс өөр албан ёсны мэдээлэл байхгүй. Энэ нь төр, нийгмийн зүтгэлтэн амиа алсан анхны тохиолдолд биш. С.Зориг агсны амиа алдсан хэрэг өнөө ч хууль, улс төрийн хүрээнд хэлэлцэгдсээр байгаа. Энэ ээдрээтэй хэргийг илрүүлэхэд ОУПХ-гоор дамжуулан хамтран ажиллах ёстой гэж АН үзсэн. ОУПХ-ны бүсийн чуулган явагдаж байгаатай холбогдуулан хамтран ажиллах асуудлаар арга хэмжээ авахыг АН-ын зүгээс Л.Энх-Амгалан даргад хүргүүлж байна” гэдгийг сөрөг хүчний удирдагч мэдээллээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-АН-ын ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар…

-АН-ын Х.Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. АН-ын зөвлөл хамгаалалттай Төрийн ордонд Г.Батхүү амиа алдсан учир ОУПХ-тай хамтарч энэ хэргийг шалган, тогтоох хүсэлт гаргаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.