Зургаан эмнэлэгт коронавирус шинжлэх боломжтой болов

18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-өөс гадна таван эмнэлгийн лабораторид коронавируст халдварын шинжилгээ хийж оношлох боломжтой боллоо.

ЭМЯ-ны мэдээлснээр, ЭХЭМҮТ, Ховд, Дорнод, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторид уг шинжилгээг хийх юм. Ингэснээр сорьцыг заавал ХӨСҮТ-д хүргүүлэхгүйгээр орон нутагт шинжилж, цаг алдахгүй арга хэмжээ авах давуу талтай болж байна.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад “COVID-19”-өөр халдварласан 12 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.


URL: