УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг шүүж байна

48

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шүүж байна. Тодруулбал, түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар буруутган шүүж байгаа юм. Өглөө 09.00 цагаас эхэлсэн шүүх хурал дөнгөж сая завсарласан байна.

Хэргийг эргэн сануулбал, УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж худалдан авсан 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байв. Гэвч Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргаж, Улсын Дээд Шүүхээс түүний Зайсан дахь 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргасан юм. Улмаар түүний хаус худалдан авсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.


URL: