Х.Ганхуяг: С.Эрдэнэ 100 сая төгрөг хурааж, төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна

10751

МАН-ын бага хурлын гишүүн Х.Ганхуяг АН-аас нэр дэвших хүмүүс 100 сая  төгрөг өгсөн талаар мэдээлэл хийж, тэдгээр хандив өргөсөн 200 хүний нэрсийн жагсаалтыг зарлалаа.

“Хера Холдинг” ХХК-ийн захирал Хассуурийн Ганхуяг: “Өнгөрсөн долоо хоног надад бор дугтуйтай захидал, нэрсийн жагсаалтын хамт ирсэн. Уг захидлыг АН-ын гишүүд над руу явуулсан гэж би бодож байгаа. Тэнд АН-ын гишүүд хэмээн бичсэн 181 хүний нэрсийн жагсаалт байсан.

Мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчдээсээ нэхэж байгаа 100 сая төгрөг нь МАН-ын 60 тэрбум төгрөгийн схемээс ч илүү хортой. Одоогийн байдлаар АН-аас нэр дэвшихийн тулд  100 сая төгрөгөө төлсөн 200 гаруй хүн байна. Тэр хүмүүсийн дунд жирийн ардын хүүхэд байхгүй. Харин улстөрчдийн хүүхдүүд, цөөн хэдэн олигархийн хамаатан саднууд бий. 100 сая авч байгаа нь Үндсэн хууль, сонгуулийн хуулийг зөрчиж байна. Н-ын дарга С.Эрдэнийн жирийн гишүүд нь байнгын дарамтад байх болсон. Тиймээс АН толгойноосоо эхлэн өөрчлөгдөх цаг болсныг АН-ын жирийн гишүүдээс шаардаж байна” гэлээ.


URL: