“Баянтээг” ХК 500 саяын ногдол ашиг тараахаар болов

126

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 198 компаниас одоогийн байдлаар 26 компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, өнгөрсөн оны ногдол ашгаа тараахаа мэдэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар ”Баянтээг” ХК 2019 оны цэвэр ашгийн 23.08 хувь буюу нэгж хувьцаандаа 1979.3 төгрөг, нийт нийт 500 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг болгон тараахаар болсноо мэдэгдэн зарлаад байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв  (ҮЦТХТ) ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв. Дэлгэрэнгүйг энд дарж харна уу.

 


URL: