Утаагаар “бизнес хийгч” Ц.Пүрэвхүүгийн бохир улс төр

5ea6610ba79db-Бусдын хийсэн ажлыг өөрийн болгож ярих энэ утайгүй эмэгтэйд олон нийт итгэл үзүүлэх үү-

“Утааны эсрэг ээж, аав” гэх ТББ-ыг толгойлон хоолойгоо цахиртуулж явсан Ц.Пүрэвхүү өнөөдөр улстөрд хүч үзэхээр болжээ. Хэдэн жилийн өмнөөс л нийслэлд утаанаас болж хэдэн мянган хүүхэд угаартаж, эрүүл мэндээрээ хохирч байна хэмээж бусадтай хамтран жагсаал цуглаан хийдэг байсан түүнийг олон нийт мэдэх болсон. Гэхдээ тэр үнэхээр бусдын эрүүл мэндийн төлөө, байгаль орчны төлөө дуугарч байсан уу гэвэл үгүй бололтой. Тэр ердөө л өөрийгөө улстөрд сойхын тулд утааны асуудлаар олонд танигдаж ээлжит пиараа хэдэн жилийн өмнөөс хийж ирсэн нэгэн.Тэгвэл тэрбээр энэ удаагийн сонгуульд хүч үзэхийн тулд зарим нэг хүмүүсийг баалж өөрийгөө дөвийлгөж увайгүйтэж доорх постыг оруулж олны доог болоод амжив.

Түүний бичсэн болсон явдал гэх постны нэг эмэгтэй нь Ц.Пүрэвхүүг хэмээн АН-ынхан ам уралдан шагшиж, өөрийгөө өндөр боловсролтой хэмээн үнэлчихэж хэмээн өмнөөс нь ичиж үхэх нь холгүй яваа юм байх. Ийн улстөрд бохир аргаар хөл тавьж буй хүн цаашид улам бүр бохир асуудлыг төлөвлөх биз ээ. Түүнчлэн Ц.Пүрэвхүүг нэр дэвшлээ гэхэд ялалт байгуулж чадахгүй гэдгийг АН-ынхан дотооддоо ярилцаж, зарим нь Ж.Батзандан шиг попорч орж ирээд, попорсоор байгаад урваж, шарваад л явах хүн хэмээн ихэд дургүй байгаа аж.

Үнэхээр ч мань хүнд мөнгө, нэр хүнд чухал болохоос бусад нь хамаагүй гэдэг нь өнгөрсөн жилүүдэд батлагдсан. Ц.Пүрэвхүү “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-аар шантааж хийдэг гэдэг нь хэд хэдэн гэрээнээс нь харагдах биз ээ. Тухайлбал тэр 2018 онд 41 сая төгрөгийн гэрээ хийсэн байдаг.

Эдгээрийгээ тухайн үед өөрийг нь гүтгэж байна хэмээн тайлбар хийж байсан нь цахим орчинд хадгалагдан үлдсэн байдаг. Харин дараа нь буюу 2019 онд Агаарын бохирдлыг бууруулах нэрээр хичээл сургалт зохион байгуулна хэмээн дахин 9 сая 900 мянган төгрөгийн гэрээ хийгээд амаа үдүүлсэн  бололтой.

Эдгээрээс улбаалан “Тавантолгой түлш” компанийн “Сайн түлш”-нээс болж иргэд угаартаж, амиа алдан, 200 хүүхэд угаарын хийд хордсоны улмаас эмчилгээ хийлгэж байхад ч чимээгүй байсан хэрэг.

Тэр уг нь 2016 оны 12 сард “Монгол Улсын хэмжээнд агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад хатгаагаар жилд 104 мянган хүн нас барж байна.  Улмаар иргэд бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээнд жилд 77 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан судалгааг бид гаргаад байна. Агаарын бохирдол аюулын хэмжээнд хүрээгүй бол бид энэ мөнгөө амьдрал ахуйдаа зарцуулах боломжтой байсан. Тиймээс агаарын бохирдлоос болж эрүүл мэндээрээ хохирч, улмаар эмчилгээнд зарцуулсан мөнгөний нөхөн олговрыг улсаас шаардана. Гэхдээ 70 тэрбум төгрөг нэхэмжлэх юм биш. Энэ бол шүүхээр шийдэгдэх асуудал. Эхний ээлжинд хүүхдүүддээ зарцуулсан эмчилгээний төлбөрийг нэхэмжилнэ.” гэж ярьж байсан.

Ийнхүү  утаагаар шоудаж мөнгө завшиж болдгийг мэдсэн болохоор тэр ийн “УТАА” гэж чанга дуугарсныхаа хэрээр их хэмжээний мөнгө халааслаж иржээ.

Магад тэр нэг л өдөр БИ утаагүй болгосон хэмээн цээжээ дэлдэх биз. Учир нь тэр бусдын хийсэн ажлыг өөрийн мэт ярьж, танилцуулахдаа гаргуун нэгэн. Тиймдээ ч гэр хорооллынхон гэртээ тохилог, дулаан амьдарч болж байна хэмээн “бурж” амжсан нөхөр шүү дээ.

Уг нь залуу эрч хүчтэй хүн улстөрд хэрэгтэй болов ч бохир тоглолт ашиглан, бусдын хөдөлмөрийг мөлждөг хүн өнөөдрийн Монголын парламентад огт хэрэггүйг сонгогчид мэддэг болсон.

Ард түмний өмнөөс хэмээн дуугаа өндөрсгөчхөөд ар хударгаар нь амин хувьдаа ашигтай ажилладаг энэ мэт хүмүүсийг  улстөрд гишгүүлэхгүй буцаах ёстой. Учир нь Ц.Пүрэвхүү сүүлийн жилүүдэд УТАА-ны эсрэг “ажиллаад” утаа нь замхраагүй. Харин түүний далд санаа идэвхжиж, улстөрд хөл тавих гэсэн нь нэгэт  ил болсон.  Хэдийгээр тэрбээр улстөрд хүчээ сорих нь хувь хүний эрх ч гэлээ ядаж бусдыгаа хүндэлж өөрийгөө үнэлэх үнэлэмжээ гээгүй бол сайнсан гэдгийг түүнд хэлэх хэрэгтэй болов уу:

Эх сурвалж: Erennews.mn


URL: