Таван настай охиныг 47 настай өвөө нь хүчиндэхийг завджээ

150

Өчигдөр  дөрвөн хүүхэд тоглож байгаад тогтоол усанд  живж амиа алдсан  харамсалтай хэрэг гарсан бол   ач охиноо хүчиндэхийг завдсан гэх дуудлага  цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тодруулбал,   тавдугаар сарын 27-ны өдөр өвөө нь таван настай ач охиноо хүчиндэхийг завдсан жигшүүрт хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал,  нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд  оршин суух 47 настай эрэгтэй Б гэгч нь ач охиноо харж байхдаа хүчирхийлэхийг завджээ.

Хэргийн тухай дуудлагыг охины ээж цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд тэрбээр, охины хувцсыг тайлж, өвөө нь дээр нь гарсан байсан гэж цагдаад мэдүүлсэн аж. Цагдаагийн байгууллага сэжигтнийг саатуулан шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.


URL: