Баяр наадмаар зам хаах шийдвэр гараагүй

5efc4e7deeec9

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн замыг хаахгүй болохыг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд мэдээллээ.

Баяр наадмын өдрүүд тохиох долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд орон нутаг руу чиглэсэн замуудыг хаахгүй. Тийм учраас ард иргэдийн хувьд зам хаачих болов уу гэж яаруу, сандруу хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүслээ.

“Гэхдээ тарваган тахал өвчин Ховд аймагт гарсантай холбоотойгоор тухайн аймгаас орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хааж байсан. Мөн өчигдөр Баян-Өлгий аймагт тарваган тахал гарсан учраас орон нутгийн замд хязгаарлалт үүссэн тохиолдол гарсан. Тэгэхээр тухайн орон нутагт гоц халдварт өвчин, тахлаас үүдэлтэйгээр гэнэтийн байдлаар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй” гэв.


URL: