Сайншанд-Хамарын хийд чиглэлд зорчих түр зам ашиглалтад орлоо

116253702_1442633315921440_3377415757975273507_n

Дорноговь аймгийн төв Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих 57км авто замын хэсэг үeрийн улмаас эвдэрч, улмаар түр хугацаагаар хаагаад байсныг өнгөрөгч Ням гаригт ашиглалтад оруулжээ.

Тодруулбал, үерийн улмаас эвдэрсэн хэсэгт 5,2 км түр зам тавих ажлыг “Дорноговь-АЗЗА” ТӨХК хийж гүйцэтгэн өчигдөр ашиглалтад оруулсан байна. Аялал, зугаалгын улиралтай холбогдуулан Хамарын хийд рүү зорих аялагчдын тоо буурахгүй байгаа тул Сайншанд-Хамарын хийдийн чиглэлд зорчигчид авто зам дагуух тэмдэг, тэмдэглэгээг анхаарч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.

 

 

 


URL: