Томилогдоод 10 хонож буй ЦЕГ-ын дарга Ж.Болд албан тушаалын халаа хийв

12481

Долдугаар сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар зарим агентлагуудын дарга нарыг томилсон. Үүгээр ЦЕГ-ыг даргаар тус газрын Дэд дарга асан Ж.Болдыг томилсон юм.

Үүнээс хойш нарийвчлан тоолбол 12 хоног өнгөрч байна. Тэгвэл тэрбээр өнгөрөгч баасан /2020.07.31/ гарагт тушаал үйлдэж, зарим бүрэлдэхүүнээ өөрчилжээ.

Тодруулбал:

  • Эрүүгийн цагдаагийн албаны даргаар хурандаа Т.Сүхболдыг
  • Мөрдөн байцаах албаны даргаар хурандаа Б.Батсуурийг
  • Дэд даргаар хурандаа Б.Даваажавыг
  • Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар хурандаа Н.Лхагвасайханыг
  • Экологийн цагдаагийн албаны даргаар хурандаа О.Амарсанааг
  • Дэд даргаар хурандаа Х.Доржсүрэнг тус тус томилжээ.

Г.САНСАРМАА

Eguur.mn


URL: