Г.Загджав хоол, цай барьж С.Баяр, Г.Солтан, Ж.Эрдэнэбат нарыг ЭРГЭЖ ШОРОНД ОЧСОН УУ

Zagdjaw-Bayar-Soltan-Erdenbat

ШШГЕГ-ын даргаар томилогдоод удаагүй байгаа Г.Загджав өчигдөр үдээс хойш 409 дүгээр хорих ангид очиж, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн асан Г.Солтан нарыг “эргэсэн” гэх мэдээлэл байна. Бидэнд олдсон мэдээллээр, ШШГЕГ-ын дарга  Г.Загджав ажлын цаг дуусах дөхсөн үед зориуд нууцалсан байдлаар очсон гэх бөгөөд хоригдогч С.Баяр, Г.Солтан нартай тусгайлан уулзаж, хоол цай өгч, анхаарал хандуулна гэдгээ илэрхийлсэн гэх.

Улмаар өнөөдөр Урьдчилан хорих 461 дүгээр ангид очиж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг эргэхээр төлөвлөсөн бөгөөд “Бэлтгэж байгаарай” гэсэн чиглэл өгсөн гэх мэдээлэл байгаа юм. ШШГЕГ-ын дарга хорих ангиудад ажиллах нь нээлттэй хэдий ч хоригдогчдын камерт орж, хоол цайгаар дайлах зэрэг үйлдэл гаргах нь чиг үүргийн бус, ёс зүйгүй үйлдэл юм.

Уг уулзалтуудыг нууцлах чиглэл өгсөн гэх бөгөөд ШШГЕГ-ын албан ёсны вэб сайт дээр тус газрын удирдлага хорих ангиудад ажиллаж буй талаарх мэдээлэл нийтлэгдээгүй байна.

Г.ҮҮЛТ

Эх Сурвалж: Eguur.mn

https://eguur.mn/127494/


URL: