М.Мөнхшүр: Есөн настай охины амь насыг хойд аав нь хохироосон байж болзошгүй

16006619585f6829c6b1b83

Баянзүрх дүүрэгт 9 настай эмэгтэй хүүхэд хойд эцэгтээ зодуулж нас барсан байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.

Тэрбээр “Уг хэрэг өчигдөр /2020.09.20/ өглөөний 05.00 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд есөн настай охин нас барсан байна гэдэг дуудлага мэдээллийг дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн хэсэг хэргийн газарт үзлэг шалгалт хийж ажилласан байна.

Уг хэрэгт холбогдуулан есөн настай охины амь насыг хохироосон байж болзошгүй түүний хойд эцэг 36 настай Б-г цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг явуулж байна.

Урьдчилсан байдлаар 36 настай Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг хайрлан хамгаалах арга хэмжээнүүдийг маш их зохион байгуулж ажилладаг. Мөн хүчирхийллийг өөгшүүлдэг, хүчирхийллийг харсан ч тоодоггүй байдлаа иргэд өөрчлөх хэрэгтэй. Иргэдийн дуу хоолой дутаж байна” гэлээ.


URL: