Х.Нямбаатарыг АТГ-т өгчээ

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шалгуулахаар нэр бүхий иргэд, хуульчдын баг АТГ-т өгсөн талаар эх сурвалж цахим хуудаснаа мэдээлжээ. Түүнийг шалгуулах болсон үндэслэлд:
1. Х.Нямбаатар нь өөрийн эзэмшлийн компаниудаа нуун дарагдуулсан байж болзошгүй.
2. Улс төрийн хамтрагч Д.Сумьяабазарыг Уул уурхайн сайд болонгуут Х.Нямбаатарын хамааралтай компаниуд уул уурхайн чиглэлийнх болж, хөрөнгө нь огцом өссөн.
3. ЖДҮ сангаас хамаарал бүхий хүмүүсээрээ зээл авахуулсныг шалгуулах
4. Х.Нямбаатарын хөрөнгө УИХ-ын гишүүн болсноос нь хойш огцом нэмэгдсэн хэмээн дэлгэрэнгүй тайлбаруудыг дурьджээ.
Эдгээр болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нь албаны эрх мэдлээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгохын тулд урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэргийн хэв шинжийг агуулсан үйлдлүүдийг нь шалган тогтоож өгнө үү хэмээн АТГ-т гомдол гаргасан байна.
Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон

URL: