Автобус 2-р баазын жолооч ажилчид коронавирусийн шинжилгээнд хамрагдлаа

jolooch-810x500

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүн амын дунд тандалт судалгааны зорилгоор covid-19 илрүүлэх шинжилгээ авч байгаа билээ.  Тус газар Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран ын 6-ны өдөр Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазын бүх ажилтныг шинжилгээнд хамруулжээ.

Covid-19 илрүүлэх PCR шинжилгээг 439 ажилтан, албан хаагч өгсөн байна. Шинжилгээнд хамрагдсан жолооч, алба хаагчдад нэг удаагийн маск, бээлий, витамин өгчээ. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас ажилчдаа шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасны дагуу дээрх арга хэмжээг авсан байна.


URL: