Монгол Улс 3 вакциныг эмийн бүртгэлдээ орууллаа

8gpkk

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “COVID-19”-ийн нөхцөл байдлын цаг үеийн талаар мэдээлэв. Тэрээр, “Монгол Улс Дархлаажуулалтын хуультай. ДЭМБ-д болон эмийн хатуу зохицуулалттай улсуудад бүртгэгдсэн вакциныг авч хэрэглэн нийт хүн амаа дархлаажуулах боломж манай улсад байгаа.

Манай улс вакциныг бүртгэх журмаа түргэвчилсан байдлаар боловсруулаад энэ 7 хоногт баталсан. Үүний дагуу Дархлаажуулалтын Үндэсний хороо, Хүний эмийн зөвлөл өргөтгөсөн хурлаа хийж, дэлхий нийтэд гараад байгаа үндсэн гол 3 вакцин болох “Файзер” болон “Астра Зенека”, “Модерна” үйлдвэрийн вакцинуудыг Монгол Улсын эмийн бүртгэлд өнөөдөр бүртгээд буй”-г мэдэгдлээ.


URL: