Шинэ тосгоны нүүдэл, чинээлэг амьдралын эхлэл

unnamed

“Ядуурлаас ангижруулахуй – Хятад улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын хүрээнд бид Улаанцав хотын Дөрвөд хошуугаар сурвалжилга хийсэн юм.

Улаанцав хотын Дөрвөд хошуу бол Өвөр Монголын хэмжээн дэх улсын зэрэглэлийн 31 ядуу хошуу шяний нэг. Маш ядуу 13 тосгоныг багтаасан нийт 78 ядуу баг, тосгон болон 8125 өрхийн 19083 иргэн ядуугаар бүртгүүлж байсан бол өнөөдөр 8072 өрхийн 18962 иргэний ядуурлыг бууруулж, 78 ядуу баг, тосгон бүрэн хэмжээгээр ядуурлаас ангижирсан байна. Ядуурлын хэмжээ 11.7 хувиас буураад 0.075 хувь болсон бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр улсын зэрэглэлийн ядуу хошууны жагсаалтаас гарсан гэдгээ зарлажээ. Одоогийн байдлаар бүх хошууны хэмжээнд 53 өрхийн нийт 121 иргэн ядуурлаас хараахан ангижраагүй байгаа бол 10 дугаар сард болох хөдөлгөөнт менежментийн тохируулалтын үеэр бүх иргэдийг ядуурлаас бүрэн ангижруулахаар төлөвлөж байна.

Дөрвөд хошуу ядуурлыг бууруулах тал дээр хэрхэн ажиллав

Дөрвөд хошууны “Сайнуу” мал аж ахуйн компани, Ма Ань Чяо тосгон зэрэг газруудаар явж, аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах, “Нүүлгэн шилжүүлэх” ажлыг эрчимтэй хийж байгаа нэлээд олон жишээтэй биечлэн танилцаад энэ тухай нарийн байдлыг ойлгохын тулд тус хошууны Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Лян Жыхуа даргатай ярилцсан юм.

Тэрээр Дөрвөд хошууны ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтын тухайд:

- 2014 оноос хойш Дөрвөд хошууны намын хороо, засгийн газар нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ядуурлыг бууруулах ажлын талаарх чухал яриа болон Намын төв хороо, Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах ажлын талаарх шийдвэр төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлсэн.  ӨЗО-ны Намын хороо, Улаанцав хотын Намын хорооны ажлын шаардлагын дагуу чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд бүтээн байгуулах, ядуурлын эсрэг тэмцлийн эцсийн ялалтыг байгуулах ажлыг улс төрийн эрхэм зорилго, ард түмний амьжиргааны хамгийн чухал төсөл болгон ажиллаж байна. Зорилтот ядуурлыг бууруулах үндсэн стратегийг гүнзгий хэрэгжүүлж, “Хоёр зүйлд санаа зовохгүй, гурван зүйлийг баталгаажуулах” зорилгод анхаарлаа төвлөрүүлэн, “Тавыг нэгтгэх” бодлогын арга хэмжээг сайтар хэрэгжүүлж, тогтвортой ажлын арга хэмжээ, үр дүнгээрээ ядуурлын эсрэг тэмцлийн ялалтыг байгуулах, чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд бүтээн байгуулах ажилд бат бөх суурийг тавьсан гэж танилцууллаа.

Ма Ань Чяо тосгонд очиж танилцах үеэр “Орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх” ажил бидний сонирхлыг татсан юм. Энэ тухай Лян Жыхуа дарга:

- Дөрвөд хошуу 2016 оноос хойш Улаанцав хотын хэмжээнд жижиг тосгонуудыг орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг хошуучлан хийсэн. Уулархаг бүсийн хуучин дүүрэг, байнгын оршин суугч цөөнтэй, зам харилцаа амаргүй зэрэг хоосон, хуучин тосгоныг нэгтгэж,  хөгжлийн өргөн боломжтой, зам харилцаа болон орчин нөхцөл сайтай төв тосгонд нүүлгэн шилжүүлж, тэдэнд олон нийтийн үйлчилгээ хүртэхэд нь тусалсан. Энэ ажлын хүрээнд 5092 өрхийн нийт 10800 хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол 2074 ядуу өрхийн 4678 иргэн хамрагдсан. Үүний улмаас 81 шинэ тосгонд 4651 өрхийн 9663 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол 1633 ядуу өрхийн 3841 иргэн хамрагдсан гэж ярилаа.

    Шинэ, хуучин Ман Ань Чяо тосгон

   Дөрвөд хошууны Хүрээт суурингийн Ма Ань Чяо тосгон бол “Орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх” ажлын нэгэн амьд жишээ.

- Шавар байшинд амьдарч, бороо орохоор шавар урсаж амьдралын орчин үнэхээр тааруу байсан. Өнөөдөр бид төрийн бодлогын ач тусаар цэвэр тохилог байшинд амьдрах болж, үүд хүртэл засмал замтай, цоргоо нээхэд бэлэн устай, сүлжээ холбоо, тог цахилгаан гээд хотоос дутах зүйлгүй сайхан орчинд амьдрах боллоо гэж олзуурхан ярих Лю Цүнь-И гуай шинэ байшиндаа биднийг зочломтгой угтан авсан юм. Лю Цүнь-И гуай Улаанцав хотын Дөрвөд хошууны Хүрээт суурингийн Ма Ань Чяо тосгоны иргэн. 72 настай тэрээр тархины өвчин туссаны улмаас хөдөлмөрийн чадвар сул, амьдрал ч ядуу болж, 2016 онд ядуу өрхөөр бүртгүүлсэн байна. Эднийхийг багтаасан Ма Ань Чяо тосгоны нийт айл өрх шавар байшинтай, зам харилцаа амаргүй уулын гууд амьдардаг байжээ. Засгийн газрын “Ядуурлыг бууруулах” төрийн бодлогын нэгэн төрөл болох ядуу тосгоныг бүхэлд нь “Орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх” бодлогын дагуу тус тосгон 2018 онд цоо шинэ Ма Ань Чяо тосгонд нүүж ирсэн байна.

Лю Цүнь-И шинэ тосгонд нүүж ирснийхээ дараа тариалангийн талбайн эзэмших эрхээ улсад шилжүүлэн тэтгэлэг авах, тариаланг зогсоон бэлчээрийг сэргээсэн тэтгэлэг, экологийн хамгаалалтын тэтгэлэг, ахмад настны тэтгэвэр, доод баталгаат өрхийн тэтгэлэг зэрэг засгаас олгох тэтгэлгийн мөнгө эзэмших болсон төдийгүй, үйлдвэрт тогоочоор ажиллан цалин авах зэрэг олон давхар орлого олж амьдралаа өөд нь татах болсноор өнөөдөр чинээлэг сайхан амьдрах болжээ.

Лю Цүнь-И ядуурлаас ангижирсан түүхээ эргэцүүлэн: – Намын сайн бодлого, бүх шатны ажилтнуудын бодит тусламжид маш их талархаж байна. Тэдний ач буянаар манай гэр бүл ядуу хүнд амьдралаа өөрчилж, ядуурлаас ангижирч чадсан гэж ярилаа.

      Сайн сайхныг түгээгч “Сайнуу” компани

   Бид Дөрвөд хошууны аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах ажилтай танилцахаар нутгийн хонийг гадаадын шилдэг үүлдрийн хоньтой эрлийзжүүлэн, малын үүлдрийг сайжруулж, улмаар малчдаа уриалан мал аж ахуйн орлогыг нэмэгдүүлэх ажлыг амжилттай хийж яваа “Сайн уу” компанийг зорьж очсон юм. “Сайн уу” компани бол малчид хонь маллаж орлогоо нэмэгдүүлэх, экологийн нөхөн сэргээлтийн хос ялалтыг гол зорилго, үүргээ болгосон байгууллага. Анх 1997 онд Дөрвөд хошууны малчин Ли Жюньлүн есөн малчин өрхтэй хамтран “Шинэ малчдын хонь тэжээх нийгэмлэг”-ийг байгуулснаар эхлэл нь тавигдсан байна. Түүнээс хойш арван жилийн туршид зогсолтгүй ажиллаж, Өвөр Монголын “Сайн уу” үрийн хонины технологийн ХХК болсон түүхтэй тус компани өдгөө орчин үеийн үрийн аж ахуйн нэгж болон хөгжжээ. Дөрвөд хошуунд анх үүсгэн байгуулагдаж, хөгжиж ирсэн “Сайн уу” компани нь үндэсний хэмжээн дэх махны хонины гол үржлийн талбай, өндөр технологийн аж ахуйн нэгжийн хувьд хошууны намын хороо, засгийн газрын хүчтэй дэмжлэгээр олон жилийн туршид судалгаа шинжилгээ, практик үйл ажиллагаа явуулсны дүнд сайн үүлдрийн хонины аж ахуйгаар гол болгосон гурван үе шаттай шинэчлэл, сурталчилгаа, хэрэглээний загварыг бий болгосон байна. Түүгээрээ дамжин тариаланчид, малчдын орлогыг тогтвортой өсгөх, тал нутгийн экологийг тасралтгүй сэргээх зорилгодоо хүрсэн төдийгүй, бэлчээрийн мал аж ахуйн цэвэр, өндөр чанартай хөгжлийн замыг нээжээ.

“Ядуурлаас ангижруулахуй – Хятад улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын хүрээнд бид Улаанцав хотын Дөрвөд хошуугаар сурвалжилга хийсэн юм. Улаанцав хотын Дөрвөд хошуу бол Өвөр Монголын хэмжээн дэх улсын зэрэглэлийн 31 ядуу хошуу шяний нэг. Маш ядуу 13 тосгоныг багтаасан нийт 78 ядуу баг, тосгон болон 8125 өрхийн 19083 иргэн ядуугаар бүртгүүлж байсан бол өнөөдөр 8072 өрхийн 18962 иргэний ядуурлыг бууруулж, 78 ядуу баг, тосгон бүрэн хэмжээгээр ядуурлаас ангижирсан байна. Ядуурлын хэмжээ 11.7 хувиас буураад 0.075 хувь болсон бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр улсын зэрэглэлийн ядуу хошууны жагсаалтаас гарсан гэдгээ зарлажээ. Одоогийн байдлаар бүх хошууны хэмжээнд 53 өрхийн нийт 121 иргэн ядуурлаас хараахан ангижраагүй байгаа бол 10 дугаар сард болох хөдөлгөөнт менежментийн тохируулалтын үеэр бүх иргэдийг ядуурлаас бүрэн ангижруулахаар төлөвлөж байна. Дөрвөд хошуу ядуурлыг бууруулах тал дээр хэрхэн ажиллав Дөрвөд хошууны “Сайнуу” мал аж ахуйн компани, Ма Ань Чяо тосгон зэрэг газруудаар явж, аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах, “Нүүлгэн шилжүүлэх” ажлыг эрчимтэй хийж байгаа нэлээд олон жишээтэй биечлэн танилцаад энэ тухай нарийн байдлыг ойлгохын тулд тус хошууны Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Лян Жыхуа даргатай ярилцсан юм. Тэрээр Дөрвөд хошууны ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтын тухайд: – 2014 оноос хойш Дөрвөд хошууны намын хороо, засгийн газар нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ядуурлыг бууруулах ажлын талаарх чухал яриа болон Намын төв хороо, Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах ажлын талаарх шийдвэр төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлсэн.  ӨЗО-ны Намын хороо, Улаанцав хотын Намын хорооны ажлын шаардлагын дагуу чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд бүтээн байгуулах, ядуурлын эсрэг тэмцлийн эцсийн ялалтыг байгуулах ажлыг улс төрийн эрхэм зорилго, ард түмний амьжиргааны хамгийн чухал төсөл болгон ажиллаж байна. Зорилтот ядуурлыг бууруулах үндсэн стратегийг гүнзгий хэрэгжүүлж, “Хоёр зүйлд санаа зовохгүй, гурван зүйлийг баталгаажуулах” зорилгод анхаарлаа төвлөрүүлэн, “Тавыг нэгтгэх” бодлогын арга хэмжээг сайтар хэрэгжүүлж, тогтвортой ажлын арга хэмжээ, үр дүнгээрээ ядуурлын эсрэг тэмцлийн ялалтыг байгуулах, чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд бүтээн байгуулах ажилд бат бөх суурийг тавьсан гэж танилцууллаа. Ма Ань Чяо тосгонд очиж танилцах үеэр “Орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх” ажил бидний сонирхлыг татсан юм. Энэ тухай Лян Жыхуа дарга: – Дөрвөд хошуу 2016 оноос хойш Улаанцав хотын хэмжээнд жижиг тосгонуудыг орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг хошуучлан хийсэн. Уулархаг бүсийн хуучин дүүрэг, байнгын оршин суугч цөөнтэй, зам харилцаа амаргүй зэрэг хоосон, хуучин тосгоныг нэгтгэж,  хөгжлийн өргөн боломжтой, зам харилцаа болон орчин нөхцөл сайтай төв тосгонд нүүлгэн шилжүүлж, тэдэнд олон нийтийн үйлчилгээ хүртэхэд нь тусалсан. Энэ ажлын хүрээнд 5092 өрхийн нийт 10800 хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол 2074 ядуу өрхийн 4678 иргэн хамрагдсан. Үүний улмаас 81 шинэ тосгонд 4651 өрхийн 9663 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол 1633 ядуу өрхийн 3841 иргэн хамрагдсан гэж ярьлаа.  Шинэ, хуучин Ман Ань Чяо тосгон Дөрвөд хошууны Хүрээт суурингийн Ма Ань Чяо тосгон бол “Орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх” ажлын нэгэн амьд жишээ. – Шавар байшинд амьдарч, бороо орохоор шавар урсаж амьдралын орчин үнэхээр тааруу байсан. Өнөөдөр бид төрийн бодлогын ач тусаар цэвэр тохилог байшинд амьдрах болж, үүд хүртэл засмал замтай, цоргоо нээхэд бэлэн устай, сүлжээ холбоо, тог цахилгаан гээд хотоос дутах зүйлгүй сайхан орчинд амьдрах боллоо гэж олзуурхан ярих Лю Цүнь-И гуай шинэ байшиндаа биднийг зочломтгой угтан авсан юм. Лю Цүнь-И гуай Улаанцав хотын Дөрвөд хошууны Хүрээт суурингийн Ма Ань Чяо тосгоны иргэн. 72 настай тэрээр тархины өвчин туссаны улмаас хөдөлмөрийн чадвар сул, амьдрал ч ядуу болж, 2016 онд ядуу өрхөөр бүртгүүлсэн байна. Эднийхийг багтаасан Ма Ань Чяо тосгоны нийт айл өрх шавар байшинтай, зам харилцаа амаргүй уулын гууд амьдардаг байжээ. Засгийн газрын “Ядуурлыг бууруулах” төрийн бодлогын нэгэн төрөл болох ядуу тосгоныг бүхэлд нь “Орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх” бодлогын дагуу тус тосгон 2018 онд цоо шинэ Ма Ань Чяо тосгонд нүүж ирсэн байна. Лю Цүнь-И шинэ тосгонд нүүж ирснийхээ дараа тариалангийн талбайн эзэмших эрхээ улсад шилжүүлэн тэтгэлэг авах, тариаланг зогсоон бэлчээрийг сэргээсэн тэтгэлэг, экологийн хамгаалалтын тэтгэлэг, ахмад настны тэтгэвэр, доод баталгаат өрхийн тэтгэлэг зэрэг засгаас олгох тэтгэлгийн мөнгө эзэмших болсон төдийгүй, үйлдвэрт тогоочоор ажиллан цалин авах зэрэг олон давхар орлого олж амьдралаа өөд нь татах болсноор өнөөдөр чинээлэг сайхан амьдрах болжээ. Лю Цүнь-И ядуурлаас ангижирсан түүхээ эргэцүүлэн: – Намын сайн бодлого, бүх шатны ажилтнуудын бодит тусламжид маш их талархаж байна. Тэдний ач буянаар манай гэр бүл ядуу хүнд амьдралаа өөрчилж, ядуурлаас ангижирч чадсан гэж ярьлаа. Сайн сайхныг түгээгч “Сайнуу” компани Бид Дөрвөд хошууны аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах ажилтай танилцахаар нутгийн хонийг гадаадын шилдэг үүлдрийн хоньтой эрлийзжүүлэн, малын үүлдрийг сайжруулж, улмаар малчдаа уриалан мал аж ахуйн орлогыг нэмэгдүүлэх ажлыг амжилттай хийж яваа “Сайн уу” компанийг зорьж очсон юм. “Сайн уу” компани бол малчид хонь маллаж орлогоо нэмэгдүүлэх, экологийн нөхөн сэргээлтийн хос ялалтыг гол зорилго, үүргээ болгосон байгууллага. Анх 1997 онд Дөрвөд хошууны малчин Ли Жюньлүн есөн малчин өрхтэй хамтран “Шинэ малчдын хонь тэжээх нийгэмлэг”-ийг байгуулснаар эхлэл нь тавигдсан байна. Түүнээс хойш арван жилийн туршид зогсолтгүй ажиллаж, Өвөр Монголын “Сайн уу” үрийн хонины технологийн ХХК болсон түүхтэй тус компани өдгөө орчин үеийн үрийн аж ахуйн нэгж болон хөгжжээ. Дөрвөд хошуунд анх үүсгэн байгуулагдаж, хөгжиж ирсэн “Сайн уу” компани нь үндэсний хэмжээн дэх махны хонины гол үржлийн талбай, өндөр технологийн аж ахуйн нэгжийн хувьд хошууны намын хороо, засгийн газрын хүчтэй дэмжлэгээр олон жилийн туршид судалгаа шинжилгээ, практик үйл ажиллагаа явуулсны дүнд сайн үүлдрийн хонины аж ахуйгаар гол болгосон гурван үе шаттай шинэчлэл, сурталчилгаа, хэрэглээний загварыг бий болгосон байна. Түүгээрээ дамжин тариаланчид, малчдын орлогыг тогтвортой өсгөх, тал нутгийн экологийг тасралтгүй сэргээх зорилгодоо хүрсэн төдийгүй, бэлчээрийн мал аж ахуйн цэвэр, өндөр чанартай хөгжлийн замыг нээжээ. “Сайн уу” компани малчид, тариачдад туслан ядуурлаас ангижруулах ажлыг олон жилийн турш хийсээр ирсэн. Энэ тухай тус компаний гүйцэтгэх захирал Бөхчулуу: – Манай компани ядуу буурай өрхөд сүрэг тавьж маллуулдаг. Үүнийхээ суурин дээр мөн хөврөл шилжүүлэх, гар хээлтүүлэг хийх, эрлийзжүүлсэн малыг бойжуулах зэрэг тал дээр мэргэжлийн тусламж үзүүлдэг. Даалгаж маллуулсан малынхаа 30 хувийн үр ашгийг малчин айлд олгож, үлдсэн 70 хувийг нь мал маллахад зарцуулсан тэжээл бордооны зардал зэрэгт ашигладаг. Энэ жишээний арга замаар бид ойролцоогоор мянган өрхийг ядуурлаас ангижрахад нь тусалсан гэж ярьлаа. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг. “Сайн уу” компаний малчдад хүртээсэн ашиг тусыг эрэн сурвалжлахдаа бид тус компаниас сайн үүлдрийн мал худалдан авч маллаж буй малчин Түдэвбалдангийнд зочилсон юм. Тэрээр: – “Сайн уу” компани сүүлийн жилүүдэд малчдад маш их үр өгөөжөө өгч байна. Намрын улиралд удам мал /хуц, ухна/ шаардлагатай айл үрийн малаа зээлүүлэн түрээслүүлж өгдөг. Мөн гар аргаар хээлтүүлэг хийж өгдөг байсан. Ядуу буурай айлуудад эх малаа мөн хямд үнээр худалдаж өгөх буюу даалган маллуулж ашиг орлого өгдөг гэж сонирхууллаа.

- Манай компани ядуу буурай өрхөд сүрэг тавьж маллуулдаг. Үүнийхээ суурин дээр мөн хөврөл шилжүүлэх, гар хээлтүүлэг хийх, эрлийзжүүлсэн малыг бойжуулах зэрэг тал дээр мэргэжлийн тусламж үзүүлдэг. Даалгаж маллуулсан малынхаа 30 хувийн үр ашгийг малчин айлд олгож, үлдсэн 70 хувийг нь мал маллахад зарцуулсан тэжээл бордооны зардал зэрэгт ашигладаг. Энэ жишээний арга замаар бид ойролцоогоор мянган өрхийг ядуурлаас ангижрахад нь тусалсан гэж ярьлаа. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг. “Сайн уу” компаний малчдад хүртээсэн ашиг тусыг эрэн сурвалжлахдаа бид тус компаниас сайн үүлдрийн мал худалдан авч маллаж буй малчин Түдэвбалдангийнд зочилсон юм. Тэрээр: – “Сайн уу” компани сүүлийн жилүүдэд малчдад маш их үр өгөөжөө өгч байна. Намрын улиралд удам мал /хуц, ухна/ шаардлагатай айл үрийн малаа зээлүүлэн түрээслүүлж өгдөг. Мөн гар аргаар хээлтүүлэг хийж өгдөг байсан. Ядуу буурай айлуудад эх малаа мөн хямд үнээр худалдаж өгөх буюу даалган маллуулж ашиг орлого өгдөг гэж сонирхууллаа.

Эх сурвалж: Solongonews.mn


URL: