Л.Месси 300 дахь оновчтой дамжуулалтаа өгөв

601b6a5b2a7c1Испанийн хөлбөмбөгийн цомын тэмцээний шөвгийн наймд “Барселон”, “Гранада”-г нэмэлт цагт 5:3-аар хожиж, хагас шигшээд шалгарлаа. Тоглолтын үндсэн цаг 2:2-оор тэнцсэн бөгөөд “Барса”-гийн Антуан Гризманн 88 болон 100, Жорди Альба 90 болон 113 дахь минутад тус бүр дубль оруулжээ. Энэ тоглолтод “Барса”-гийн Лионель Месси нэг удаа оновчтой дамжуулж, замналынхаа 300 дахь гоолын дамжуулалтын эзэн болсон аж.


URL: