Бие биедээ тусалж цар тахалтай тэмцэн хоёр улсын найрамдлын шинэ хуудсыг хамтдаа нээе

 1v9fmve34kc7odh1nnlk84b5a8

“Хятад орныг танин мэдэх· Монгол Улстай холбогдох” Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн  арга хэмжээ нь “Бие биедээ туслан цар тахалтай тэмцэж, Хятад, Монголын найрамдлын шинэ хуудсыг хамтдаа нээе” гол сэдвийн хүрээнд болно.

Арга хэмжээнд цахим концерт, цахим үзэсгэлэн, цахим танилцуулга, цахим кино өдрүүд болон олон ангит уран сайхны кино гэсэн таван талын 28 арга хэмжээ хамрагдаж байна.

Нэг. Цахим тоглолтод гурван хэсгийг оролцуулна.

“Найрамдлын солонго” уран сайхны концерт.

Хятадын дорно дахины дуу бүжгийн чуулга зэрэг дотоодын өндөр урлагийн түвшний чуулга дуу бүжиг, хөгжмийн төрөл зэргээр содон сайхан агуулгыг хамрууллаа. Уул усаар залгалдсан сайн хөршүүд зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр найрамдал мөнх орших гэсэн гурван хэсэгт хуваан Хятад, Монгол хоёр улсын 70 гаруй жилийн найрамдлын замналыг магтан дуулж, Хятад, Монголын цар тахлын өмнө хамтын үйл ажиллагаа өрнүүлж, бие биедээ тусалж, хүнд бэрхшээлийг хамтдаа туулах гүн гүнзгий найрамдлыг харуулж, сайн хөршийн найрамдлын хөгжлийн шинэ хуудсыг хамтдаа бичилцэж байна.

“Цэцэгсийн анхилам” Бээжин жүжгийн гол хэсгийг дуулах концерт.

Бээжин жүжиг нь Хятадын Ший жүжгийн гол төрлийн хувьд “Төрийн жүжиг” бөгөөд Хятадын төрийн дөрвөн том жүжгийн нэг болно. Концертыг Төрийн Бээжин жүжгийн театрын шилдэг жүжигчид тоглож, Бээжин жүжгийн сонгодог хөтөлбөрийн хэсгийг төвлөрүүлж, Хятадын төрийн жүжгийн урлагийн татах хүчийг харуулах болно. Үүнд бүх урсгал бүлгийн сонгодог хөтөлбөр, нэртэй алдартай хэсгээс сонирхуулах болно. Үнэн, сайн сайхныг хөөцөлдөх, үнэнч, ачлалын ёсыг өвлөн уламжлах, сайн сайхан амьдралыг мөрөөдөх, эх орноо хайрлах үзлийг дээдлэх, мятаршгүй хатан зоригийг магтан дуулах зэрэг үзэл санааг түлхүү харуулах болно.

“Бадран дэлгэрэх” орчин үеийн балет бүжгийн тусгай концерт зохион байгуулна. Хятадын нэг номерын урлагийн театр болох Шанхайн балет бүжгийн чуулга тоглож, нэгдүгээр фронтод цар тахалтай тэмцэн “Тэргүүнд сөрөн урагшилж байгаа” хүмүүст хүндэтгэл үзүүлж, амь насны “Бадран дэлгэрэх”-ийг магтан дуулж, хүмүүс сайн сайхан мөрөөдлийн төлөө хөөцөлдөхийг дэмжин, Монгол Улсын ард түмэнд хайр болон мөрөөдлийн хүчийг уламжлахыг зорьсон юм.

Цахим үзэсгэлэн дөрвөн хэсгээс бүрддэг. “Сайн сайхан амьдралын эрэлд” Хятад орныг ядуурлаас ангижруулсан амжилтын үзэсгэлэн. Үүнд сайн сайхан амьдралыг мөрөөдөх болон уйгагүй хөөцөлдөх, Хятад орны ядуурлаас ангижруулахад туулсан бэрх туршлага болон амжилт, улс орнуудын ядуурлыг бууруулах үйлсэд хувь нэмэр оруулах болон солилцоо хийх гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Гэрэл зургаар Хятад орны ядуурлыг арилгасан, иргэдийн амьдралыг сайжруулсан, ядуурлыг оновчтой бууруулсан, ядуурлаас оновчтой ангижруулахыг ихээхэн ахиулж, дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн бүтээн байгуулж дуусгах тодорхой арга хэмжээ болон бодит үр дүнг хуваалцахыг зорьсон болно.

- “Инновацын сайн сайхан амьдрал” соёл аялал жуулчлалын шилдэг бүтээлийн үзэсгэлэн. Хятад орны онцлогтой аялал жуулчлалын барааны уралдааны шагнал хүртсэн бүтээл, Өвөр Монголын орчин үеийн инновацын шилдэг бүтээл болон “Монгол морины зориг санааг хөгжүүлье” инновацын дизайн цуглуулах уралдааны шагнал хүртсэн бүтээл нийт 455 бий. Эдгээр бүтээл нь хэрэглээний чанар, орчин үеийн чанар болон залуу насны амьжиргааны хүчээр бялхам байдаг бөгөөд хүмүүст соёлын инновацаас олгох сайн сайхан мэдрэмжийг харуулах болно. Интернэт сүлжээний хэрэглэгчид харуулж байгаа бүтээлийн дээрх QR кодыг сканердаж, үйлдвэртэй шууд холбогдож, захиалга хийх буюу хамтран үйлдвэрлэж болно.

- “Солонгорсон Гүйжөү” гэрэл зургийн үзэсгэлэн. Гүйжөүгийн экологи, хүмүүнлэг Гүйжөү, нээлттэй Гүйжөү, Эрүүл мэнд Гүйжөү, Зочинсог Гүйжөү гэсэн 5 хэсгээс бүрдэнэ. Уг үзэсгэлэн нь Хятадын Гүйжөү мужийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын амжилт, хүмүүсийг хоргодуулдаг үзэсгэлэнт байгаль болон үндэстний өвөрмөц зан заншлыг харуулж, нөгөө талаас олон өнгө төрхтэй Хятад орны амь дүрслэг талыг харуулах болно.

“Үзэсгэлэнт сайхан Хөхнуур” гэрэл зургийн үзэсгэлэн. Гэрэл зургийн үзэсгэлэн нь гол мөрний өлгий, их уулсын онгод оршсон нутаг, амьтан ургамлын гэр орон, эв зохистой гэр орон гэсэн 4 хэсгээс бүрдэнэ. Хятад орны “Гурван мөрний эх авсан газар”, “Хятадын усан цамхаг” гэсэн Хөхнуурын уул усны сайхан, экологийн сайхан, хүмүүнлэгийн сайхныг танилцуулж, Хятад, Монголын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын талын харилцаа хамтын ажиллагааг ахиулахыг зорьсон юм.

Хятадын кино өдрүүд. Нийт 11 уран сайхны киног танилцуулна. Үүнд “Ахмад ”, “Уулчид”, “Өмнөд туйл”, “Галын баатрууд” үнэн бодит үйл явдлаар сэдэвлэж, жирийн ажлын байранд хүнд бэрхээс айдаггүй, баатарлаг, өндөр оргилд уйгагүй авирах зориг санааг харуулжээ. “Шы бадүн тосгон” нь Хятад орон “Ядуурлыг оновчтой бууруулах” стратегийн бодлого хэрэгжүүлсэн нөхцөл байдалд, тосгоны хэдэн жирийн иргэдийн ядуурлаас ангижирсан үйл явцад үүссэн ойлголт болон амьдралын арга хэлбэр өөрчлөлт гарч, хөдөөгийн оршин суугчдын дотоод сэтгэлийн ертөнцийн хүүрнэсэн байна. “Гэрэлт охин”, “Далан долоон хоног”, “Томоожоогүй хорин найман нас”, “Цаг эрин алсалсан учрал” нь залуусын өөдрөг амьдралд тэмүүлсэн, амраг хосуудын элементийг агуулсан, өнөөгийн залуусын чин үнэнч, зориг зүрхтэй сорилтыг туулж, уйгагүй өөрийн дотоод ертөнцийн мөрөөдлөө хөөцөлдөх, биеэ зөв авч явах санааг харуулжээ. “Сүүдэр”, “Их Шанхай” түүхийн үйл явдлаар үзэгдэл болгосон, дайны он жилүүдийн хайр хорсол, өс хонзонг харуулжээ. Эдгээр кино нь адил бус өнцгөөс, олон амьд явдлаар Монгол Улсын үзэгчдэд Хятад орныг ойлгох цонх болохыг зорьсон юм.

Олон ангит уран сайхны кино үзүүлэх арга хэмжээ. “Эгэл ертөнц”, “Нэг зарцын хоёр эзэн”, “Хөгши хүргэн ” олон ангит уран сайхны кино нь Хятад орны жирийн иргэдийн өдөр тутмын амьдралыг харуулах цонхыг нээсэн явдал  юм. “Эгэл ертөнц” нь “Хятадын Маодүний нэрэмжит уран зохиолын III шагнал”-ын адил нэртэй романыг өөрчилсөн олон ангит уран сайхны кино болно. Хятад орны 70, 80-аад оны үеийн жирийн хүмүүс олон хүнд бэрхийг даван туулж, сайн сайхныг хөөцөлдсөн, уйгагүй тэмцлийг гүн гүнзгий харуулж, халуун дотно, хайр сэтгэлээр бялхам байна.

“Нэг зарцын хоёр эзэн” бол төв хотын моодны амраг хосын түүх болно. Нэгэн хижээл насны жолооч, эмэгтэй босс нас ахисан эмэгтэйн хооронд үүссэн гурвалжин “Эзэн зарц”-ын амрагийн хайр, үйл явц ил тод, мөн амь насны тухай нэгийг бодогдуулах түүх болно. “Хөрш хүргэн” нь нэгэн гэр бүлийн уран сайхны олон ангит кино, “Хөрш гүргэн, залуу эхнэр”-ийн амраг хайрын түүх, амьдралд ойр, төв хотын амьдралыг харуулсан кино болно.

“Үзэсгэлэнт сайхан Хятад орон” цахим түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ. “Хятад орон таны санаснаас өөр” болон Бээжин, Хүбэй, Хайнань, Жэжян болон Өвөр Монгол зэрэг 5 муж хот ӨЗО-ы аялал жуулчлалыг цахимаар танилцуулж, Монгол Улсын иргэдэд Хятад орны олон газрын зан заншил, түүх соёл, байгаль болон хүмүүнлэгийн үзмэр, аялал жуулчлалын алтан маршрутыг танилцуулж, Бээжингийн шарсан нугас зэрэг амтат хоол хийх арга, Жянсүгийн амтат хоол, Янжөүгийн амтат хоол зэрэг Хятад орны олон газрын хүмүүнлэг, зан заншлыг ойлгуулж, Хятад, Монголын аялал жуучлалын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг зорьсон юм.

Энэ удаагийн соёлын цуврал арга хэмжээ агуулгаар баялаг төдийгүй гол онцлог нь дараах дурдах гурван талтай.

Нэг. “Бие биедээ тусалж, цар тахалтай хамтдаа тэмцэж, Хятад, Монголын найрамдлын шинэ хуудсыг хамтдаа бичиглэе” гол сэдвийн хүрээнд өрнүүлнэ. Хятад, Монгол хоёр улс нь 4700 гаруй км хамтын хилийн шугамтай. Энэ нь хоёр улсын ард түмний найрамдлын солилцооны байгалийн холбоос болно. Цар тахал дэгдсэний дараа Хятад, Монгол цар тахалтай тэмцэх талд нягт хамтран ажиллаж, бие биедээ туслах, хүнд бэрхийг хамтдаа туулах гүн гүнзгий сэтгэлтэйг бүрэн гүйцэд харуулж байна. Соёлын цуврал арга хэмжээ нь энэ удаагийн гол сэдвийн хүрээнд Хятад, Монголын найрамдлын харилцаа хамтын ажиллагааны ой санамж, хоёр орны ард түмний найрамдлыг үеийн үед өвлөн уламжилж, Хятад, Монголын харилцааг тасралтгүй шинэ түвшинд ахиулж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжихөд идэвхтэй хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Хоёр. Хүмүүнлэгийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааг ахиулах болно. Хүмүүнлэгийн солилцоо нь Хятад, Монголын бүх салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал агуулга болно. Найрамдлыг зузаатгах, иргэд хоорондын харилцан ололцох, Хятад, Монголын найрамдлын хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ удаагийн арга хэмжээ нь Хятад, Монголын сайн хөршийн нөхцөл байдалд тулгуурлаж, соёлын солилцоогоор дамжуулж, иргэдийн ойлголцлыг ахиулж, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг ахиулж, хамтдаа хөгжихийг урагшлуулах болно.

Гурав. Шинэ арга хэлбэрийг бий болгохыг хичээж, Хятад, Монголын соёлын солилцооны ажлын шинэ арга замыг нээхийг зорьж байна. Хятад, Монгол ээлжлэн соёлын өдрүүдийн арга хэмжээг олон удаа амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд хоёр улсын ард түмэн сэтгэлээ ололцох чухал гүүр болж байна. Энэ онд цар тахлын улмаас өмнөх шиг нүүр тулан солилцох боломжгүй болсон. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар интернэт сүлжээний үүргийг ашиглаж, цахим соёлын өдрүүдийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ нь цаашид хоёр улсын ард түмний солилцоог ахиулахад илүү дөт олон олон боломжийг олгож байна.

 


URL: