Ковид19-ийн 2076 тохиолдол бүртгэгдэж, 16 хүн энджээ

a03ee768daff216364887506c03b811708a71295

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2076 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлуудын 1113 нь нийслэлд, 963 нь орон нутагт бүртгэгджээ. Харин 21-80 насны 16 хүн өвчний хүндрэлээр эндсэн байна. Ингэснээр нийт нас баралт 1440 боллоо.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 6362 хүн эмчлэгдэж эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

19 628 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 46 789 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Ковид19-ийн  2076 тохиолдол бүртгэгдэж, 16 хүн энджээ


URL: