Халх голд хээрийн түймэр гарчээ

Халхголд хээрийн түймэр гарчээ

Дорнод аймгийн Халхгол суманд хээрийн түймэр гарчээ.

Түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 21-ний өдрийн 17:14 цагт аймгийн Онцгой байдлыг газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагч, орон нутгийн иргэд очиж, түймрийг унтраажээ. Түймэр хэчнээн га газрын хамарсан нь одоогоор тодорхойгүй байна.


URL: