Х.Нямбаатар: Казахстанд тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол бариулсан гэх асуудлаар Х.Нурлатыг шалгаж байна

nurlatt“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Х.Нурлатын хамаарал бүхий компани Казахстан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллыг барьж байгуулсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Түүнчлэн тэрбээр “Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэг шүүхэд шилжих шатандаа явж байна. Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэр гартал бид тухайн хүнийг гэмт буруутай гэж зарлаж болохгүй. Үүнтэй адил мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй тохиолдолд УИХ-ын гишүүдийн нэрсийг зарлах боломжгүй” гэлээ.

Х.Нурлат ЭТТ компанид Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.


URL: