Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг яллагчаар татжээ

37917-1000-600.2Хөгжлийн банкны гэх “нүсэр” хэрэг “нүүгэлтээд” удаж байна. Холбогдогчид нь ерөнхийдөө тодорчихсон. Хариуцлага хүлээлгэх асуудал л “хоцроод” байх шиг. Сүүлийн үед харин өөр байна. Эрчтэй байна. Хууль хүчний, цагдаа, шүүхийн байгууллагынхан сайшаамаар ажиллаж байна. 80 хүнийг яллагдагчаар татлаа. Янз янзын л нөхөд “цохиж” яваа харагдана. Хөгжлийн банкны хамгийн олон эзэн холбогдогчтой зээл Бэрэн группийн зээл болж таарсан. Уг зээлтэй холбогдуулан 42 хүнийг яллагдагчаар татаад байгаа бөгөөд тэдний нэг нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн. Түүнийг эрүүгийн хуулийн 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангид буруутгаж байгаа юм.

https://newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/37917


URL: