Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдаад буй Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хилийн хориг тавьжээ

bossTMBUCH-1-580x365Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Хөгжлийн банкны хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл прокуророос Б.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тодруулбал,түүнд Эрүүгийн тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Түүнийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа “Бэрэн групп”-д зээл олгосон гэх хэрэгт буруутгаж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр /2023.03.02/ “Хөгжлийн банк”-ны хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн гэм буруугийн шүүх хуралдааныг Улаанбаатар чуулгын танхимд эхлүүлсэн ч дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Харин шүүхээс Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын 32 хүнд хилийн хориг тавьсан байна.


URL: