Украин: Бүх нийтийн хуягласан шизофрен & Мафиозын дайн

712-1680655819Орос-УкраинУкраинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, түүний stoprussia булан, OmTV, Медиазона сайт, оросын блогер Таня Пушкарь, америкийн цэргийн эксперт Олег Пономарь, Марат Акопян, Америкийн штабуудын дарга нарын хорооны (ЗХЖШ) дарга Марк Милли нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

“Барууныхан оросуудад атаархдаг, учир нь Орост аз жаргал байна гэдэгт” гэж Путин 2009 онд илтгэж байсан бол 2023 онд яг түүнийгээ давтана. Аз жаргалтай амьдралаа хамгаалж НАТО-гийн эсрэг босцгооё гэсэн уриалгаа тэгж зөвтгөв.
“Англо-Саксад амьдрал маш муу, бүр муудаж байна”, “АНУ сөнөх дөхөж байна”, “доллар-цаасны хог”–энэ бол ялагдлын өмнөх тайвшрал. Орост тайвшрал хэрэгтэй. Тэгж тайвшруулахын тулд Кремлийн суртал нэвтрүүлэг элдэв фейк зохионо.  Гэтэл OmTV-ийн мэдээлснээр оросууд гэнэт 180 градус эргэжээ. “Украин биднээс илэрхий хүчтэй байна, бүх дэлхий тэдний талд орчихжээ!” хэмээн О.Скабеева, М.Симоньян нар гэнэт хүлээн зөвшөөрцгөөв. Скабеевa хэлэв:-Худлаа хэлж ханалаа. Бид ганцаархнаа, харин тэд 50!–анх удаагаа 50-иулаа болчихсныг олж харжээ. “60 минут”-аар “Бид ялахыг хүсч байна, ялмаар байна, даан ч бүтэхгүй юм” хэмээн нэг ухуулагч уянгалуулна. Дайны төсөв мөнгө дууссан, дайнаа санхүүжүүлж чаддаггүй. Дайн Орост маш их үнэтэй тусав. Тэсч бай, мөнгө олно, хүлээ гэсэн ухуулга олширлоо. Украиныг ялах чадваргүй болчихлоо, эсвэл ерөөсөө тийм чадвар байгаагүй гэдгээ оросын телеэфирүүд дор дороо сурталдаад эхлэв.
Ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс гадна зарим суртал нэвтрүүлэгчдээ хөнөөж эхлэв. “Z-блогер Владлен Татарский” гэх Максим Фоминыг Питерт Пригожины мэдлийн кафед дэлбэлж устгасан явдал оросын дотоодын тэмцэл ямар хэмжээнд шатлан өргөжсөн, Украинд ялагдах тусам дотроо зөрчилдөж, зөрчил нь хурцдахын дохио боллоо.
Гэхдээ суртал ухуулагчид үүнийг өлгөн авч Украин ба оросын сөрөг хүчин рүү ял тохчих сүйхээтэй. ГХЯ-ны ухуулагч М.Захарова энэ аллагыг Зеленский, Навальный нарын нууц хуйвалдаан, тэр хоёр сүлбээтэй, тэр хоёрыг олон улсын хүний эрхийн байгууллагад мэдүүлнэ гэв. Максим Фоминыг 12 жилийн эрүүгийн ялтай Донбасст ял эдэлж байхад нь 2014 онд оросууд чөлөөлөн авч хөлсний цэрэг болгон эх орных нь эсрэг байлдуулсан, сүүлдээ тэр нөхөр Кремлийн суртал нэвтрүүлэгчдийн 2-р эгнээнд орж тургиж гарчээ. Фомины буй болгосон бөгөөд Оросын түрэмгийллийг дэмждэг “Кибер фронт Z” гэх хөдөлгөөний тухай баргар мэдээ хөвөрнө. Нэг нартай өдөр Е.Пригожин дэлбэлүүлээд үхчихсэн хэвтэж байхыг үгүйсгэх юм алга. Бахмутад ялалт хангахгүй мөртлөө олон долоон юм яриад яваа Пригожинд өгсөн сануулга нь энэ аллага боллоо гэсэн дүгнэлт сайтуудад дүүрэн. Орост мафиозын дайн ном журмаараа эрчээ авсныг энэ аллага харууллаа. Таня Пушкарь оросуудаа гутаан доромжлон бичжээ. Оросын ТВ-ээр Сталиныг магтан дуулсан, Сталин шиг удирдагч хэрэгтэй гэж уриалсан, эсвэл Оросын Үнэн алдартны шашны төвөөс хойд насны жаргал руу яарахыг уриалсан, Их хамба нь  “Украинд алуулж байгаа орос цэргүүд бүгд диваажинд очно, айлтгүй” гэж хэлэхийг сонсох тоолонд аймшигтай ба ой гутмаар гэжээ. “Путиныг олж харах нь бурхныг олж харсантай адилхан адын юм болжээ.
Оросууд газар дээр шинэ кумир-бурхан бүтээж байна. Тэр нь Путин гэнэ. Оросууд өөрийн үлгэр домгоор амьдардаг. ОХУ-д юу болоод байгааг өөрсдийн толгойгоор сэтгэдэггүй. Бүх нийтээрээ хуягласан шизофрен болчихсон. Суртал нэвтрүүлгийн ямар ч нэвтрүүлэг, шоунд дуртай. Тэд бүгдээрээ, телестудын суртал нэвтрүүлэгчид ч , кремлийнхэн ч сэтгэцийн хувьд өвчлөөд хүндэрчихсэн, оросын хүн амыг телеэкран эзэмдчихсэн.
Бурхан минь энэ тэнэглэлд эцэс төгсгөл гэж байна уу, Орос дахь сатануудыг зүйл дуусгаасай!”–оросын блогер бачимдан бичжээ. ЧВК Вагнерын олзлогдсон цэрэг Эдгар Ябс ярьж байна. Тэрээр 8 жилийн хүнд дэглэмийн ялтай, 2022 оны 11 дүгээр сард Вагнерт элсэн Украиныг зорьжээ. Хүнд шархтай, бас ДОХ-той. Ялнаас мултрана гэж бодоод дайнд явж итгэлтэй үхэл рүүгээ хөтлөгджээ. Оросын армид байлдаад үхэхээс өөр замгүй, ямагт өлсгөж байсан, дарга нь буудчихдаг тухай ярих ба “Ийшээ битгий зүглэ. Та нар зүгээр л үхнэ. Түүний оронд шорондоо ялаа эдлээд сууж байсан нь хамаагүй дээр. Ийшээ битгий ирээрэй. Энд чинь энгийн номхон энх тайванч ард түмэн байна. Тэдэнтэй байлдах хэрэггүй шүү. Оройтоогүй дээрээ сайн тунгаана уу!-вагнерч байлдагч оросууддаа ханджээ.
сонин mn
Украины дайнд оросын хичнээн цэрэг явж байлдаад хэд нь юу болчив. Үндсэн армиас гадна  мобикууд, зекүүд, сайн дурынхан байлджээ. Гэтэл Оросын арми нэг сая цэрэгтэй, 350 мянган росгвардчуудтай, тэд хаашаа орчихов? Яагаад колониудаас ялтнуудыг элсүүлэх дээрээ тулчихав? Одоо яагаад 2 дахь мобилизац вэ гэхчлэн оросын ТВ-ийн “В смысле” гэх сувгаар ярьж байх юм. Нэг сая цэргээс дайны эхний довтолгоонд 200 мянга нь оролцсон, улсын хилээ манад 100 мянга нь үлдсэн, гэтэл үлдэх 700 мянга хаачсан бэ? Тэгэхлээр нэг сая цэрэг гэдэг хуурамч тоо байжээ, цаасан дээр л байсан байж таарлаа–оросын ТВ-ийн гаргалгаа. Одоо оросын цэргүүдэд хоёр сонголт тулгаж байна: нэг бол Украины фронтод очиж командлалын тушаалаар байлд, эсвэл шоронд суу! Армийг сахилгажуулна гэсэн нэрээр дор хаяад гурван жилийн ялтай шоронгийн орос цэрэг маш их болжээ.
Олег Пономарийн үзэж байгаагаар, Орос нь дайны террорист тактик хэрэглэдэг, тэр нь иргэний энгийн хүн амыг айлган сүрдүүлэх, аймаглан устгах тактик бөгөөд харин украины батлан хамгаалах стратеги нь дээрхээс өөр, харин ч амжилттай хэрэгжиж байна. Украин Оросоос юугаараа ялгарч байна гэвэл улс төржүүлдэггүй.
Путин бол тэмдэглэлт ой, тэмдэглэлт өдөрт дуртай, хэрэв оросууд Бахмутыг авчихсан бол түүнийгээ хэдэн сарын турш бүх сувгаар шагшин ярина, учир нь Харьков, Херсон, Киевийн дэргэд ялагдсанаасаа хойш тийм ялалтыг өдөр шөнөгүй хүлээн байлдаж байна. Бахмут дэх украины байлдаан зөв оновчтой, тактик, стратегиа зөв тусгасныг харууллаа. Орос шувтан давшдаг, Украин амжилттай хамгаалдаг, үхэл хорогдол нь Оросынх хамаагүй их давдаг, Орос нь хамаг зэвсэг техник хүн хүчний нөөцөө Бахмутад алдаж дууслаа. Хоёр 7 хоногийн өмнөөс оросын давшилтын эрч нь суларлаа, украины тактик ажиллаж байна, Орос цөхрөл рүүгээ явлаа гэжээ.
Марат Акопян бас ийм байр суурьтай байна. Украины хотууд руу орос учир начиргүй галлаад пуужин харваад байдаг нь болж өгвөл Владимир Зеленскийн явдалтай тааруулаад түүнийг устгачихыг тооцсон арчаагүй ажиллагаа бөгөөд украины удирдагч ч аюулаас айхгүй  Бахмут, Херсоны галын шугам дээр очиж, украин дайчдынхаа урмыг сэргээж хүч өгдөг.
Украины ялалтын үндэс нь нийгмийн бүх давхарга, эрх баригчид, арми нэг хүн шиг бат цул болсонд оршино. Харин Орост ингэж чадаж байна гэх анхны ч шинж тэмдэг алга. Зөвхөн суртал нэвтрүүлгээр л ялаад байхаас өөр гавьяагүй. ТВ, хэвлэлийн суртал нэвтрүүлгээр Зеленскийг харааж харлуулах явдал үргэлжилсээр. Түүний хар тамхичин, мансуурагч, алиалагч, шог гарааны жүжигчин, Украиныг Америкийн боол болгосон, эх орноо тамд унагасан гэдэг сэдэв тасрахгүй. Түүнд итгэдэг хүн цөөрч байгаа ч бас их байнаа.    Фронт орчмын хот суурингийн украин хүн амыг Орос террорчлоод байдаг нь Украины зэвсэгт хүчний сөрөг давшилтаас анхаарлыг нь сарниулах зорилготой. Оросын түрэмгийллийн тактик дайны нэг жилд өөрчлөгдөөгүй, ялахаасаа өнгөрсөн, гэвч яаж хохирол их учруулах вэ гэдэг дээр л тогтож байна хэмээн Акопяны дүгнэжээ.
АНУ-ын штабуудын дарга нарын хорооны дарга генерал Марк Милли дэлхийн энх тайванд олон жил гай тарих, асуудал удах гурван улсыг нэрлэсэн байх ба тэр нь Орос, Хятад, Иран ажээ. Даян дэлхийн аюулгүй байдлыг бусниах гурван улс гэж шууд хэлсэн байх юм. Тэр тухай АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Зэвсэгт хүчний хорооны хурал дээр 2024 оны санхүүгийн жилийн батлан хамгаалах төсөв хэлэлцэх үеэр яригджээ. Орос-Хятадын хоорондын сүлбэлдээнд сэтгэл түгшиж буй, тэр хоёр ойртсоор буй, тэгэхдээ энэ ойртолтыг жинхэнэ альянс гэж үзэхгүй тухай, гэвч ойртсоор байна, Иран гурав дахь гэж тэрээр хэлэв. Энэ гурван улс гурвуулаа нийлэх аваас олон жилийн турш асуудал үүсгэнэ, ялангуяа Орос, Хятадын боломж нөөц нь тэгж дүгнэхэд хүргэнэ гэв. АНУ-ын эрх ашигт заналхийлэх хүч нөөц хэрэгсэл Хятад, Орос хоёрт бий, дэлхийн II дайнаас хойшхи 80 жилд тогтсон дүрмээ баримтлан их гүрнүүд хоорондоо дайтсангүй, АНУ ба түүний холбоотнууд, түншүүдийн нэгдсэн хүч боломж тийм дайн дэгдээхгүй байх гол нөхцөл болж байна. Бид их гүрэн байх хүслээ баримтлая гэж байгаа л бол хамгийн хүчирхэг улсаараа байх ёстой. АНУ-ын хувьд геостратегийн номер нэг сорилт бол урт удаан хугацааны төлө влөгөөнд Хятад байх болно. Ялангуяа Бээжингийн цөмийн программ сэтгэл зовоож байна. Хятадын ойрын 10-20 жилд төлөвлөж байгаа цөмийн хөгжлийн программыг зогсоох, удаашруулах, таслан зогсоох, хориглох, эсвэл бүр устгахаар бид магадгүй юу ч хийж чадахгүй байж болно. Хятадууд өөрийнхөө төлөвлөгөөгөөр энэ бүхнийг хийж байна. Үүнээс сэрэмжлэн зогсоох гадаад хөшүүрэг хүчин зүйл тун бага. Эдийн засгийн ямар нэгэн хөшүүргээр оролдоод үзэж болно. Хятадын нол зорилго бол цэргийн салбарт АНУ-ын араас хөөж, гүйцэж түрүүлэх явдал ба энэ бүхэн нь сэтгэл түгшүүлж байна, иймд АНУ-ын хувьд бат зогсож, ямагт түрүүнд нь явж, энх тайвныг сахин хангах ёстой.
сонин mn
Оросын тухайд даян дэлхийн тогтвортой аюулгүй байдалд аюул занал хэвээрээ байна. Бид бүрэн эрхт байдлаа хамгаалж буй Украиныг дэмжсээр байх болно. НАТО-гийн эвслийн дорнод жигүүр улс болгоныг цэргийн талаас дэмжсээр байх болно. Энэ нь зөвхөн Украины эрх ашигт үйлчлэх бус сүүлчийн 80 жилд их гүрнүүдийн хооронд дайн дэгдэхээс сэргийлсэн тэр системийг хамгаалахын төлөө АНУ-ын эрх ашигт үйлчлэх болно.
Ираныг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ улс хоёр 7 хоногийн дотор өөрт байгаа нөөцөө шавхан цөмийн зэвсгийн материал баяжуулаад гаргаад ирж чадна. Түүнийг цөмийн зэвсэг болгоход хэдэн сар орно. Хэрэв Иран цөмийн зэвсэг боловсруулахаар нэгэнт шийдвэл АНУ-д хэд хэдэн хувилбар бий хэмээн америкийн генерал ярьжээ: Төгсгөлд нь оросын террорист, Донецкийн батлан хамгаалахын сайд асан Стрелков-Гиркиний этгээд мэдээллийг буулгая: Орос орныг ямар ч чадваргүй болгож хаясан Путиныг авч хаях тусгай командаа байгуулснаа зарлажээ. “Клуб рассерженных патриотов”, хөрвүүлбэл “Хилэгнэсэн эх орончдын клуб” байгуулж, Кремль дэх засгийн эрхийг булаан авна гэжээ.
Англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь


URL: