Шуурганы улмаас таван ханатай гэр дээр байшингийн дээвэр нуран, унажээ

d69fe63dacfffb2816cc6525f8ab913fЗавхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Дэлгэрэх хэсгийн 10 гудамжинд дөрөвдүгээр 16-ны өдрийн 18:00 цагийн орчим 18-20 м/с шороон шуурга шуурсаны улмаас нэг байшингийн дээвэр хууларч, таван ханатай гэр дээр унасан тухай дуудлага дөрөвдүгээр 16-ны өдрийн 18:13 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б-ын 10х20 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр салхинд хууларч, 1003 тоотод оршин суугч иргэн Э-ын таван ханатай гэрийн дээр дээврийн төмөр унаж нурсан байсныг 40 минут ажиллаж буулган холдуулж аюулгүй болгосон байна.


URL: