Бэрхийн уурхайд хөдөлмөрийн чадвараа алдсан 112 уурхайчин нөхөн төлбөрөө авч чадахгүй байна

CaptureberhuurhaiХэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 уурхайчны ар гэрийнхэн гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг УИХ-аас шаардаж мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч: Бэрхийн уурхай 2004 онд хувьчлагдаад 2007 онд хувьд шилжсэн байдаг юм. Бидний ярьж байгаа асуудал нь тус уурхай төрд байсан үеийг хамаарна. Өмгөөлөгч надад анх 290 иргэн анх хандаж байсан.

Нөхөн төлбөртэй холбоотойгоор  2010 оны наймдугаар сараас эхлээд гурван удаа төрийн өмчийн хороон дээр ажлын хэсэг гарган тухай бүрд нь дүгнэлт гаргуулан засгийн газарт оруулсан боловч улс төрчид улс төржүүлээд маш хайхрамжгүй хандсан. Бидний удаа дараа шаардсан энэхүү асуудал ажил хэрэг болохгүй явсаар бид эцэст нь шүүхэд хандсан.

Ингээд гурван шатны шүүхийн шийдвэрээр Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэр бүхий 112 хүнд нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газарт даалгах шийдвэрийг 2022 оны тавдугаар сард гаргасан. Гэтэл энэ асуудлыг өнөөдрийг хүртэлх хугацаанд шийдээгүй байна. Иймд бидний зүгээс УИХ-ын дарга болон ХЗБХ-ны дарга Б.Энхбаяртай уулзах саналаа уламжилж байна. Тавдугаар сарын 3-ны дотор бидэнд хариу хэлээгүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэв.


URL: