“Snow drop” драмад тоглосон жүжигчин Пак Сү Рён хүнд гэмтлийн улмаас таалал төгсжээ

trБНСУ-ын залуу жүжигчин Пак Сү Рён зургаадугаар сарын 11-ний өдөр гэнэтийн ослоор 29 насандаа таалал төгсжээ.

Тэрбээр жүжиг, мюзиклд ихэвчлэн дүр бүтээдэг байсан бөгөөд 2018 онд “Ил Теноре” гэх анхны мюзиклдаа тоглож урлагийн салбарт хөл тавьж байсан юм. Бид түүнийг “Snow drop” драмад тоглосноор нь сайн мэдэх билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр жүжигчин бүсгүй гэр лүүгээ харьж явахдаа шатнаас унасан бөгөөд яаралтай эмнэлэгт хүргэсэн хэдий ч тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас баржээ.

Талийгаачийн ар гэрийнхэн түүний халуун дулаан зан чанар, хайр дүүрэн сэтгэлийг хүндэтгэн, эд эрхтнүүдийг нь донор хэрэгтэй байгаа хүмүүст хандивлахаар болсон байна.

Жүжигчин Пак Сү Рёны ар гэрийнхэн, найз нөхдөд нь олон мянган шүтэн бишрэгчид нь эмгэнэл илэрхийлсээр байна.

Эх сурвалж: SBS News


URL: