Жонни Депп Амбер Хердийн өгсөн мөнгийг буяны байгууллагуудад хандивлажээ

ODmhShOKfRqjMpzbAPZy

Амбер Херд, Жонни Депп нарын шүүх хурал өнгөрсөн жил өндөрлөсөн. Шүүхээс жүжигчин Амбер Хердийг Жонни Деппийн нэр төрд халдсан гэж үзэж 1 сая доллар төлүүлэх шийдвэр гаргаж байв.

Тэгвэл Амбер Херд энэ мөнгийг бүтэн жилий дараа төлж дуусгажээ. Харин түүнийг нь Депп  буяны таван байгууллагад хандивлахаар болсон байна.

Ингэснээр тэдний дунд үүссэн хэргийг хаажээ. 60 настай жүжигчин эр энэхүү төлбөрийг таван буяны байгууллагад хуваан тус бүрд нь 200 мянган ам.доллар өгөх бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр байгууллагууд нь “Make-A-Film Foundation”, “The Painted Turtle”, “Red Feather”, “Tetiaroa Society”, “Amazonia Fund Alliance” аж.


URL: