Нисэхийн аюулгүйн тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна

712-16873259998fw55o_355175749_1677969405964233_8453769099713958499_n_x974
Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан хүнийг хайж байгаа тухай цагдаагийн байгууллага мэдээллээ.

Тодруулбал ЦЕГ-ын ХМТ-өөс “Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Нисэхийн аюулгүйн тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч “Э”-г мотоциклтой хүн мөргөөд зугтсан” гэх дуудлага, мэдээллийг өнөөдөр 11:25 цагт ирүүлснийг Тээврийн цагдаагийн алба шалгаж, уг этгээдийг эрэн сурвалжилж байна.
Дээрх этгээдийг таньж, мэдэх хүн 102 тусгай дугаар болон 94494455 дугаарт мэдээлэхийг хүсье” гэв.

URL: