Б.Пүрэвдорж: Хуурамч шатахууны “авлигал нэвт үнэртдэг бузар бизнес” бий болсон…

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуурамч шатахууны гэх асуудлыг ард түмэн, гишүүдэд ойлгуулах гэж учиглаж нэг, ундууцаж нэг хэлж явна. Начир дээрээ хуурамч шатахууны асуудлыг зогсоох ёстой, болохгүй зүйл гэх агуулгаар асуудалд ханддаг зарим гишүүд шийдвэр гаргах болоход эсрэг кноп дардаг асуудал бий.

Хуурамч шатахууны эсрэг хууль буюу “Онцгой татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг” 2019 онд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санаачилсан юм. Энэ хуулийн төслийг УИХ 2021 оны 07 сард батласан байдаг. Ингэснээр хуурамч шатахуун хийхэд хэрэглэдэг хольц буюу керосин, нафта гэх бодисыг онцгой албан татваргүй оруулж ирдэг байсныг Онцгой татвар буюу тарифын хязгаарлалт тавьснаар хуурамч шатахууныг зах зээлээс шахаж гаргах нөхцөлийг бүрдүүлж өгсөн байдаг.

18556534_1455288511176689_2079783315211145975_oГэвч энэ хуулийн талаар тус бодисыг оруулж ирдэг талаас маргаан үүсгэж Үндсэн хуулийн цэц түүнийг нь хүлээж авсан байдаг. Угтаа энэ асуудал нь үндсэн хууль зөрчсөн асуудал биш атал Цэц хүлээж авах учиргүй гэдгийг зарим хуульчид хэлж байгаа юм.

Цэц энэ асуудлыг хүлээж авсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы танхимд ихэд уурсаж “Сүүндээ цадаагүй төлөгнүүдтэй үзэлцэнэ, жагсана” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Цэц авлига авлигад идэгдэж байна эсэргүүцсэн.

Тэгвэл өнөөдөр Б.Пүрэвдорж гишүүн Байнгын хорооны хуралдаан дээр учиглаж нэг, уурсаж нэг дараах үгийг онцолж хэллээ.

Б.Пүрэвдорж: “Нэг зүйлийг л би та нарт хэлье. Ямарч үйлдвэр байхгүй шүү. Ямарч үйлдвэргүй мөртлөө ид үедээ 2020 онд 230 мянган тонн кросин нафта гэх хольцийг оруулж ирсэн. Тэгээд шатахууныхаа 75 хувьд нь оргиналь дизель түлш хийчихээд үлдсэн 25 хувьд нь кросиноо хийгээд доор нь сэнс л эргүүлдэг юм. Тэрийгээ ачаад Төв аймгийн Архуст сум дээр буулгадаг. Тэр сумын колонкийн дор сэнс байхгүй учраас хүнд метал нь доороо тунаад хөнгөн метал нь үлдчихдэг. Тэрнээс нь болж бүх хүний машин тэрэг эвдэрч байгаа. Энэ бол дээд зэргийн хууль бус бизнес. Энэ дэлхийн бүх орноос хөөгдөөд монголд ирсэн. Монгол бол хог новшийн оршуулгын газар биш гэдгийг хэлье. Энэ бол авлигал нэвт үнэртдэг бузрын бизнес. Ямар их сүлжээтэй юм. Оросууд энийг хийгээд байна. Швейцарийн иргэншилтэй 2, 3 орос байдаг. Тэд биднийг хордуулж, биний машин тэргийг эвдчихээд Сингапурт амьдардаг. Орсон мөнгө нь валют болоод гардаг. Монголын татварын орлого жилд 100 орчим тэрбум төгрөгөөр улсын төсвөөс цох дутдаг. Энэ бол Монголын ирээдүйн эрх ашгийн эсрэг байгаа. Өөрөөр хэлбэл Алтан ширээд баригдаж байгаа нефьтийн үйлдвэр блок болно. Ажиллахгүй. Бид маш олон тэрбумаар тэр үйлдвэрээ барина. Гэвч тэр үйлдвэр ажилладаггүй үйлдвэр болж хувирна. Бүх юм нь монголчуудын эсрэг зүйл дээр кнопоо дараад л байх юм. Ямар муухай юм бэ. Ямар увайгүй юм бэ. Би нотлоод өгнө. Одоо 3000 тонн шатахууны хольц ирчихсэн Чойр дээр байна. Би өдөржин видео бичлэг хийлээ. Тэнд ямар ч үйлдвэр байхгүй. Үйлдвэрлэлийг дэмжих гээд юу донгосоод байгаа юм бэ. Цэцд байгаа нөхдүүд бүгд асуудалд орооцолдсон тэтгэвэртээ гарах гэж байгаа хүмүүс шүү дээ. Тэд одоо сүүлдээ ийм заваан юманд оролцож будилуулж байна.” гэв.


URL: