С.Одонтуяа: Лам нар өөрсдөө хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нь жигшмээр…

712-1687406578353147836_997283941276790_1914064455336783812_nУИХ-ын дэд дарга С.Одонтуяа Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүн нарын хамт мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: “Шашины сүм хийдэд гарсан жигшүүрт хэргийг та бүхэн мэдэж байгаа. Энэ асуудал бол нэг, хоёрхон сүм, хийдэд гарсан хэрэг биш бас нэг, хоёрхон удаагийн тохиолдол ч биш юм. Иймээс бид маш нухацтай хандах шаардлага үүслээ. Яагаад гэвэл бусад сургуульд хүүхдүүдэд сонголт байдаг. Харин шашины сургуульд сонголт бага байдаг учраас хүүхдүүд хасагдвал өөр сонголт байдаггүй учраас маш олон хүчирхийллийн хэрэг нуугдсан байгаа. Гадаадад ийм хэргүүд бас гарч байсан. Ийм хэрэг бол бөөгнөрч бөөгнөрч байгаад нэг тэсрэхээрээ хэдэн мянган хүн хамрагдсан, хэдэн мянган хүн хохирсон байдлаар гардаг. Иймээс бид энэ хэргийн мөрийг мөшгиж, маш сайн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, ийм үзэгдлийг таслан зогсоох ёстой. Мөн хамгийн чухал нь бидэнд хүнлэг энэрэнгүй байхыг номлодог, заадаг хүмүүс нь өөрсдөө хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа нь маш жигшмээр асуудал ” гэв.


URL: