ХОМ: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа ₮1.9 тэрбум, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ₮1.5 тэрбумын бэлэн мөнгөтэй

Untitled designТөрийн өндөр дээд албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх Газраас танилцууллаа.

Энэ жилийн мэдүүлэгт “Бэлэн мөнгө” гэсэн шинэ талбар нэмэгдсэн бөгөөд УИХ-ын 12 гишүүн тодорхой хэмжээний бэлэн мөнгөтэйгөө мэдүүлсэн байна.

Онцолбол УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 1 тэрбум 896 сая 110 мянган төгрөг бэлнээр байгаа гэж мэдүүлсэн нь танхимдаа “толгой цохих” дүн юм. Түүний дараа эрэмбэлэгдэх хүн нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн байна. Тэрбээр 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 1.5 тэрбум төгрөг бэлнээр байгаа гэжээ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 64.5 сая төгрөг бэлнээр байгаа хэмээн мэдүүлэгтээ дурджээ.

зураг


URL: