Допингийн эсрэг төв СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ЗАДРУУЛААГҮЙ гэж мэдэгдэв

IMG_1786Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос тавьсан албан шаардлагын хариуг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас ирүүлжээ.

Ингэхдээ энэ жилийн баяр наадмын допингийн шинжилгээтэй холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд өгөөгүй болон нээлттэй уулзалт хийх боломжгүй талаар дурдсан байна.

МҮБХ дээрх хариу тайлбар болон олон жил яригдсан бусад асуудлуудыг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагуудад дахин хандаж ажиллана гэдгээ илэрхийлжээ.


URL: