Б.Болороо: Би нэр дэвшихгүй, жагсаалтад орохгүй

IMG_2132Б.Болороо өөрийн цахим хуудаснаа  Хариуцлагатайгаар хэлье ээ “Би нэр дэвшихгүй, жагсаалтад орохгүй.

Тодруулбал ”Нэг зүйл хэлэхгүй бол зүгээр сууж байгаад хүмүүсийн амны зугаа болох нь. ЕС жагсаалтын эхний 5-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулна гэж хэлсэн байна.

Түүнд нь миний нэрийг хутгаад эхэлжээ. Хариуцлагатайгаар хэлье ээ “Би нэр дэвшихгүй, жагсаалтад орохгүй.  Ер нь тухайн хүн өөрөө байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй байхад дураараа таамаг дэвшүүлж байна гээд хүний нэр төр, эрхэм чанарт халдахгүй байх соёлд суралцмаар байна шүү хэдүүлээ. Би 4 жилийн өмнө ч хэлж байсан. Би өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөгдөж, боловсрохыг илүүд үздэг хүн”. гэжээ.


URL: