Огноо: 2023/9/8 5:28:10 Жүжигчин Ж.Баясгалан АН-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх болжээ Жүжигчин Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл болон 2020 оны 2-р сард Ардчилсан Намын гишүүнээр элссэн билээ. Улмаар УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан. Тэрээр ирэх УИХ-ын 2024 оны сонгуулиар даагаа нэхэх бололтой. Өнөөдөр болсон АН-ын “4-11″ хэвлэлийн хурлын үеэр АН-ын дарга Л.Гантөмөр жүжигчин Ж.Баясгаланг намын даргын нийгмийн бодлогын зөвлөхөөр томилсон тухайгаа зарласан юм. URL: ← →