PISA үнэлгээнд БҮДЭРСЭН манай улс 2025 онд дахин хамрагдана

IMG_5757Сурлагын амжилтын үнэлгээгээр сурагчдыг 6 түвшинд үнэлдэг. Гэтэл хоёр сурагч тутмын нэг нь суурь түвшин буюу хоёрдугаар түвшинд үнэлэгдэж чадахгүй байгааг дараах статистикаас харж болно. Тиймээс цаашид сурагч бүрийн түвшин ахиулах бодлогын шийдвэрүүд гарах болно.

Хэдийгээр ерөнхий үзүүлэлт ийм боловч 5-аас дээш түвшинд үнэлэгдсэн сурагчид байна. Математикийн агуулгаар 160 сурагч, унших чадвар 70 сурагч, Байгалийн ухааны хичээлээр 11 сурагч топ гүйцэтгэл гаргажээ.

Унших чадварыг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч ажилласнаар бусад хичээлийн үр дүн дагаж өсдөг зүй тогтоол байдаг. Тиймээс эхний удаагийн үнэлгээний үр дүнгээр 3 жилийн туршид бодлого боловсруулж ажиллана. 2025 оны сурлагын амжилтын үнэлгээний үр дүн боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр хэр оновчтой байгааг тодорхойлох юм.


URL: