Хар цасыг хусаж арилгах ажил үргэлжилж байна

3a60a2bc47d66c689ffe64d0ad54fc5c_x3Улаанбаатар хотод сүүлийн 3 хоног үргэлжлэн орсон цас зогсож дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллагууд явган хүний замын цэвэрлэгээ, авто замын булан нууханд хуримтлагдсан цасыг ачих, зам дээрх бодис, давсны үлдэгдэлтэй хар цасыг хусаж арилгах ажлуудыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэж байна.

Өнгөрсөн шөнийн хувьд:

-Сүхбаатар дүүрэг: 115 ажилтан, албан хаагч 28 машин техниктэйгээр 67 тонн хар цас ачиж, 53 тонн давс, 15 тонн бодис цацсан.

-Чингэлтэй дүүрэг: 120 ажилтан, албан хаагч 20 машин техниктэйгээр 124 тонн хар цас ачиж, 70 тонн бодис цацсан.

-Баянгол дүүрэг: 139 ажилтан, албан хаагч 29 механизмтайгаар 62 тонн хар цас ачиж, 6 тонн давс, 15 тонн бодис, 2 тонн хайрга цацсан.

-Баянзүрх дүүрэг:  161 ажилтан 28 машин техниктэйгээр ажиллаж,  9 тонн давс, 15.6 тонн бодис цацаж, 86 тонн хар цас ачсан.

-Сонгинохайрхан дүүрэг: 194 ажилтан 29 машин техниктэй ажиллаж, 76 тонн хар цас ачиж, 27 тонн давс, 63 тонн бодис цацсан.

-Хан-Уул дүүрэг: 118 ажилтан 38 машин техниктэй ажиллаж, 28 тонн давс, 62 тонн бодис цацаж, 189 тонн хар цас ачаад байна.

Төвийн зургаан дүүрэгт зам, талбайн нийт 847 үйлчлэгч 172 машин техниктэй ажиллаж, 123 тонн давс, 240.3 тонн бодис цацаж, 591 тонн хар цас хусаж, ачиж тээвэрлэлээ.


URL: