Иргэдийн ногдол ашиг дараах ГУРВАН дансаар шилжиж орно

1706679845jM0tGOuJM7ELW81Wfd3lЗасгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцаа эзэмшдэг иргэдэд 2022, 2023 онд ногдол ашиг тараах шийдвэр гаргаж, 2022 оны ногдол ашгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон байна.

Ингэхдээ 2022 оны ногдол ашиг болох 104 мянган /татвар суутгасан/ төгрөгийг иргэдийн данс руу өнөөдрөөс шилжүүлэх юм. Мөн 2012 оноос хойш төрсөн бүх хүүхдэд 1072 эзэмшүүлж, ногдол ашиг хуваарилна гэдгийг мэдэгдсэн. Ойролцоогоор 8000 гаруй хүүхэд байгаа бөгөөд хүүхдийн мөнгө авдаг данс руу нь шилжүүлнэ.

Ногдол ашиг нь хэрхэн орох вэ

  1. ЭТТ-н хувьцаа эзэмшдэг хагас сая хүн ямар нэгэн байдлаар хувьцааны /брокер диллерийн компани дээр данстай нээлгэсэн/ данстай. Хувьцааны данс нээлгэхдээ өөрийн ашигладаг аль нэг арилцааны банкны данстай холбосон. Иймд хувьцааны данстай иргэдийн хувьд холбосон буюу бүртгэлтэй данс руу нь ногдол ашиг шилжих аж.
  2. Хувьцааны дансгүй, эсвэл арилжааны банкны дансаа холбоогүй иргэдийн хувьд НӨАТ-ын буцаалт олгодог бүртгэлттэй арилжааны банкны данс руу нь орох аж.
  3. Хувьцааны дансгүй, насанд хүрээгүй хүний ногдол ашгийг хүүхдийн мөнгө авдаг данс руу нь шилжүүлэх юм байна.

Харин 2024, 2025 оны ногдол ашгийг иргэдийн хувьцааны дансанд шилжүүлэх тул тэрнээс өмнө иргэд заавал хувьцааны данс нээлгэх шаардлагатай гэсэн үг.

 Иргэн та ЭТТ-н хувьцааны данстай эсэх, хэчнээн хувьцаа эзэмшиж байгаа, ер нь хувьцаатай эсэхээ ЭНД дарж шалгаарай.


URL: