Grammy awards-2024 шилдгүүдээ тодрууллаа

Грэмми шагнал гардуулах 66 дахь удаагийн ёслол өчигдөр буюу 2 дугаар сарын 4-ний өдөр Лос Анжелес хотын Crypto.com Arena-д болж өндөрлөлөө.

Дуучин SZA, Фиби Бриджерс, Оливия Родриго, Брэнди Кларк, Boygenius нар номинацийнхаа тоогоор тэргүүлжээ. Мөн энэ жил “Шилдэг Африк дуу”, “Шилдэг алтернатив жазз цомог”, “Шилдэг поп бүжгийн бичлэг” гэсэн гурван шагналын төрөл нэмэгдэж байгаа гэдгээрээ онцлогтой.

SZA “Snooze” дуугаараа “Шилдэг R&B дуу”, “SOS” дуугаараа “Шилдэг дэвшилтэт R&B цомог”, Фиби Бриджерс-тэй хамтарсан “Ghost in the Machine” дуугаараа “Шилдэг дуэт үзүүлбэр” шагналыг тус тус хүртжээ.

                    

Тэйлор Свифт “Midnight” цомгоороо “Оны шилдэг цомог”, “Шилдэг поп дууны цомог” гэх номинациудад тэргүүлжээ.

Мөн Шилдэг реп цомог, Шилдэг реп тоглолт, Шилдэг реп дуу гэсэн гурван шагналын эзэн болсон Киллер Майк наадмын үеэр Лос Анжелесын цагдаад баривчлагджээ. Анх удаа буюу 20 гаруй жилийн дараа Грэммийн шагнал хүртсэн реппер залууг гавлан танхимаас авч гарч буйг Холливудын сурвалжлагчийн бичлэгээс харж болно.

Сэтгүүлч Б.Буян-Эрдэнэ

Эх сурвалж: The Guardian, Grammy.com


URL: