МУГЖ шагнал бол илүү ихийг хийж бүтээгээрэй гэсэн түмэн олны минь захиас юм

alKXOAG4yQ9oARTMr3bJF6LJAFXUBshlcPJ1OpFNE923Ryn4oudZHD-time_mnМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Энэ үеэр жүжигчин Д.Баттөмөр  гавьяат жүжигчин цолоор шагнууллаа. Тэрээр зохиолыг нь бичиж найруулсан “Трио” УСК-гоороо таван тивийн 17 улсаас 22 шагнал хүртсэн байна. Мөн НҮБ-ын гурван үндсэн оффист монгол кино гаргасан түүхэн амжилт гаргажээ.

Тэрбээр шагналаа гардаж авсны дараа “Энэ сайхан өдөр соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллаж тайз дэлгэцийн 100 гаруй бүтээлд гол дүр болон туслах дүр мөн продюсерийн чиглэлээр ажиллаж байна. Сүүлд хийсэн “Трио” УСК маань таван тивийн 17 улсын зартай олон улсын кино наадмуудаас 22 шагналыг авсан. Цаашид  ч бас олон арван наадамд бүртгэлтэй байгаа. Эдгээр ажлыг маань төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат жүжигчин  гэдэг цол тэмдгийг энгэрт минь гялалзуулж байгаад  баяртай байна.

Энэ бүгдийн ард илүү ихийг хийж бүтээгээрэй гэсэн түмэн олны минь захиастай шагнал юм байна” гэв.

Сүүлд түүний найруулагчаар нь ажилласан “Трио” УСК олон нийтэд хүрсэн бөгөөд даун синдромтой иргэний дүрийг онцлон гаргасан. Тэрбээр мөн тус кинонд бүтээсэн дүрээрээ АНУ-ын “Seattle Filmmaker Awards” наадмаас “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртсэн билээ.


URL: