Сонгуулийн машинаар луйвар хийж байна

Энэ жилийн сонгуулийг цахим хэлбэрээр явуулахаар зэхэж байгаа билээ. Гэвч энэ хэлбэрийн зохион байгуулалт буруу номтны атгаг санаанаас гарахгүй бололтой. Саяхан УИХ-ын 2012 оны сонгуулийг АНУ-ын “ES&S” компанийн “DS200″ маркын машинаар авахаар болсон.

Уг машиныг нэг бүрийг нь 3200 ам.доллараар авч байгаа хэмээн СЕХ-ны дарга Н.Лувсанжав мэдэгдэж байсан. Төсвөөс 9.6 сая ам.долларыг аваад байгаа. Гэтэл уг машин нь АНУ-д 1000 орчим ам.долларын өртөгтэй аж. Google-ээс машиных нь маркаар хайхад 1000 орчим долларын үнэтэй гэдэг илэрцүүд гарч ирж байв.Тэгэхээр манай улс 1000 ам.долларын машиныг мөнгө цохиж гурав нугалсан үнээр авч байгаа аж. Ямар учраас ийм өндөр үнээр авч байгаа нь тодорхой. Сонгуулийг далимдуулж хөрөнгө завших сонирхолтой нөхөд үүнээс эхлээд л олноороо байна даа.


URL:

Сэтгэгдэл бичих