Армстронгоос болж дугуйн спортыг олимпоос хасах болжээ

 /BBC/ОУОХ-ны гишүүн Дик Паунд “Хэрэв сэргээшийн төрлийн хориотой эм бэлдмэл хэрэглэж, бүх насаараа уралдах эрхээ хасуулсан Лэнс Армстронг допингийн асуудалд UCI холбоотой гэдгийг баталж чадвал дугуйн спортыг олимпийн хөтөлбөрөөс хасахаас өөр аргагүй” гэдгийг мэдэгджээ.

Учир нь  Америкийн дугуйн спортын шилдэг төлөөлөл болсон Лэнс Армстронг Опра Уинфригийн ток шоунд оролцож, сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ хэрэгт Олон улсын дугуйн спортын холбоо (UCI)  ч холбоотой гэдгийг ярьсан юм.

Дашрамд дурьдахад, Америкийн сэргээшийн эсрэг агентлагийн давтан шинжилгээгээр Лэнс Армстронг сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Үүний дагуу UCI-аас өнгөрсөн оны аравдугаар сард Армстронгийн уралдах эрхийг бүх насаар нь хасч, 1998 оноос хойшхи спортын цол хэргэмийг хураах шийдвэр гаргасан аж.

М.Сониуч.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих