Гурван охины Анхмаа: Бид гурав нүцгэлж зургаа авахуулж байж сонсогчид олширсон
Гурван охин хамтлагийн дуучин Анхмаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрсдийн фенүүдийнхээ тоог хэрхэн нэмж байсан талаараа ярьсан аж. Тэрээр “Гурван охин хамтлаг гэхээр хүмүүст 10 жилийн жаахан хүүхдүүд шиг тийм ойлголт байгаад байсан. Тэрийг эвдэж бид гурав нүцгэлж зургаа авахуулж, хэд хэдэн дууныхаа клипыг ч хэт задгай шийдэлтэйгээр хийлгэсэн. Ингэж шийдснээр манай хамтлагийн сонсогчид олширч хүрээлэл тодорхой хэмжээгээр өргөжсөн” гэжээ.
М.Сониуч.ugluu.mn
URL:




